Алдарт “Apple” компани хакерийн дайралтад өртсөн талаар “CNN” мэдээлжээ.
Алдарт “Apple” компани хакерийн дайралтад өртсөн талаар “CNN” мэдээлжээ. Тус компанийн цөөн тооны ажилтны компьютерийг хакердсан байсан байна. Гэхдээ ямар нэгэн мэдээлэл хулгайлагдаж, авул учраагүй хэмээн үзэж байгаа аж. Харамсалтай нь компанийхан хакерууд хэзээ нэвтэрснийг тогтоож чадаагүй байна. Хамгаалалтын системийг нэвтрэн гарсан хэлбэр нь нэгдүгээр сард Фэйсбүүкийг хакердсантай ижил бүтэцтэй байсан аж.
“Apple” компани нь кибер дайралтад өртсөн хамгийн сүүлийн, өндөр орлого бүхий компани болоод байна. Энэ явдлаас өмнө буюу ойрын хугацаанд “Twitter”, “The New York Times”, “The Wall Street Journal”, “The Washington Post”, АНУ-ын Эрчим хүчний хэлтэс зэрэг томоохон газрууд хакерын дайралтад өртсөн юм.
Өмнөх байгууллагууд Хятадаас тэднийг хакердсан хэмээн мэдэгдэж байсан бол “Apple” компани ийм мэдээлэл хийгээгүй байна.
Д.Идэр




















































Сэтгэгдэл (1)