

Өчигдөр Тунисын ерөнхий сайд Хамади Аль Жибали аж үйлдвэрийн монопольт засгийн газрыг эмхлэн байгуулах төлөвлөгөө нь дампуурсан тухайгаа мэдээлжээ.
Тэрбээр өмнө нь ийм засгийн газрын бүрэлдэхүүнийг батлахгүй бол огцорно гэж мэдээлж байсан юм. Гэсэн ч энэ удаа албан тушаалаа орхихийг дурдаагүй бөгөөд “Өөр бүтцийн Засгийн газар байж болно” гэж тэмдэглэсэн байна.
Тунисын эрх баригч “Ан-Нахда” технократ засгийн газрыг эмхлэн байгуулах саналыг эсэргүүцжээ. Ерөнхий сайд ч мөн чухал шийдвэр гаргах үеэрээ намтай зөвлөлдөөгүй байна. Үүнтэй холбогдуулан “Улс төрийн гол гол хүчин эл асуудлаар зөвшилцэж чадсангүй” гэж тус улсын Ерөнхийлөгч Монсеф Марзоук мэдэгдсэн байна.
Сайд нарын танхимыг тарааж, техникийн засгийн газрыг эмхлэн байгуулах тухай шийдвэрийг хоёрдагаар сарын 6-нд Тунист сөрөг хүчний нэрд гарсан төлөөлөгч Шукри Бельидаг хөнөөсний дараа гаргасан юм.
Д.Идэр