Залилангийн хэргээр 10-12 жилийн хоригдох ялтай гэр бүлийн гурван гишүүний давж заалдах шатны шүүх хурал маргааш Нийслэлийн шүүхэд болно. Шүүх хуралд улсын яллагчаар Ц.Нямтайван, өмгөөлөгчөөр М.Энхжаргал, Д.Нарангоо, Ж.Солонго, Ж.Түвшинцэнгэл нар оролцох аж. Тэдэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн есдүгээр сард Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон билээ. Хурлаар нэг тэрбум төгрөг залилсан Н.Энхтуяад 12 жил, Э.Булганаад 10 жил, А.Халиунд 10 жил зургаан сарын ял оноож, чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан юм. Гэвч хэрэгтнүүд анхан шатны шийдвэрийг эсэргүүцэж, ийнхүү давж заалдсан байна. Хэргийг сануулбал, “Найман шарга” ХХК-ийн захирал Н.Энхтуяа, ажилтан Э.Булганаа, А.Халиун нар БНСУ-д мөнгөн хадгаламж, мөнгөн гуйвуулга явуулах нэрээр тэнд ажилладаг иргэдээс нэг тэрбум гаруй төгрөг залилсан юм. Гэвч 2009 оны гуравдугаар сард компанийн үйл ажиллагаа нь доголдож, иргэдийн мөнгөн гуйвуулгыг өгч чадахгүй болсон талаар харилцагч иргэдээс шүүхэд гомдол гаргасны дагуу хууль хяналтын байгууллагад энэхүү асуудал шилжсэн байна. Хэргийг шалгах явцад «Найман шарга интернейшнл» компани 200 гаруй иргэний нэг тэрбум гаруй төгрөгийн мөнгөн гуйвуулгыг өгөхгүй саатуулсан болохыг тогтоожээ. Тухайн үед иргэд хамгийн багадаа 50 ам.доллар, дээд тал нь 50 мянган ам.долларын авлагатай хэмээн цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн байна. Иймээс 2009 оны тавдугаар сараас Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 145.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч хохирогчдын тоог бүрдүүлж, хохирлын хэмжээг шинжээчийн дүгнэлтээр тогтоосоор өдий хүрчээ.
Б.Чимэг

Сэтгэгдэл (1)