Халимаг Улсын ерөнхийлөгч асан, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч, Кирсан Илюмжинов Монгол Улсад айлчилж байгаа билээ. Айлчлалын хүрээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатартай ирж уулзсан юм. Уулзалтаар Дэлхийн шатрын холбооны үйл ажиллагааны талаар санал солилцож, 2014 онд зохион байгуулагдах Олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээн зохион байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан юм.



