

Суудлаа эзэлсэн 20 зорчигчийг тээвэрэлх “Helvetic Airways” компаний нисэх онгоц Швейцарийн Цюрих хүртэл богино зайд нисэх байжээ. Харин нислэг эхлээгүй байхад эзнийг нь нууцалсан 50 сая долларын үнэ хүрэх засаагүй болон өнгөлсөн алмазуудыг онгоцгоос дээрэмдсэн байна. Даваа гаргийн 20 цаг орчимд баг зүүсэн найман эрэгтэй Брюсселийн онгоцны буудлын бэхлэлтийн хашааг эдвдэж ороод нийслэгийн талбайруу яаравчлан очжээ.
Тэд бүгд цагдаагийн дүрэмт хувцас өмссөн бөгөөд бүрэн зэвсэглэсэн байжээ. Дээрэмчид онгоцонд орж ирээд нислэгийн ажилчид болон зорчигчдод буу тулган заналхийлсэн ч сум тавиагүй тул хэн нэгэн шархдаагүй өнгөрсөн байна.
Тэд ердөө гурван минутын дотор л алмазыг аваад явсан гэж гэрчүүд мэдүүлжээ. “Энэ энгийн л нэг нислэг байсан. Тэд алмаз үүгээр тээвэрлэгдэж байгааг мэдээд дээрэм хийснийг харвал урьдаас төлөвлөсөн нь тодорхой. Бас яг л цэргийн зохион байгуулалтад суралцсан мэт мэрэгжлийн түвшний дээрэмчид байсан” нислэгийн компаний ажилчид мэдээлсэн байна.
Дээрэмчид алмазыг аваад дөрөв дөрвөөрөө хоёр машинд хуваагдан сууж алга болжээ.
Эзнийг нь нууцалж буй тус алмазыг Брюсселиэс 25 миллийн зайд орших алмазаараа дэлхийд алдартай Антверп хотоос авсан гэж үзэж байна. Антверпийн алмазны төв өдөрт 200 сая долларын үнэт чулууг наймаалцдаг хэмээн “CNN” бичжээ. Энэ хэргээс өмнө тус төвийн алмаз чулуу олон удаа дээрмийн халдлагад өртөж байсан байна.
Хэргийг холбогдох хүмүүс яаравчлан шалгаж байна.
Д.Идэр



