Монголын сэтгүүлчдийн эвлэл, Уул уурханй ассоцициас сэтгүүлчдийн дунд уул уурхайн сэдвээр “Ашигт малтмалын эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” шилдэг бүтээлийн уралдаан зарлаад байгаа билээ. Бүтээлийг авах хугацаа дууссан бөгөөд уралдааны анхны шалгаруулалт явагдаж байна. Уралдаанд нийт 73 бүтээл ирснээс, Студи продакшн - 2
Телевиз - 10
Радио - 3
Сонин - 32
Сэтгүүл - 16
Сайт - 10 сэтгүүлч уул уурхайн сэдвээр бүтээлээ явуулжээ. Нэгдүгээр байрт орсон ялагч өргөмжлөл, 3 сая төгрөг, хоёрдугаар байрт өргөмжлөл, 2 сая төгрөг, гуравдугаар байрт өргөмжлөл, 1 сая төгрөг, тусгай байрт өргөмжлөл, тус бүр 500 мянган төгрөгөөр шагнуулах юм байна.



















































