

Энэхүү мэдээллийг АНУ-ын мэдээллийн аюулгүй байдлын "Mandiant" компани анх цацсан байна. "Хятадын Засгийн газар эдгээр хакеруудыг мэднэ. Тэд Засгийн газраас дэмжлэг авч байгаа нь илэрхий" гэж "Mandiant" компани мэдэгджээ. Гурван жилийн турш мөрдөн байцаах ажиллагаа явуулсны эцэст тус компаний мэргэжилтнүүд Америкийн сонин, засгийн газрын байгууллага, компаниудыг дайрч байгаа хакерууд Хятад улсад байрласныг илрүүлсэн байна. Нарийн баримттай гаргасан мөрдөн байцаалтад "АРТI" хэмээх нэгэн бүлгийн кибер дайралт Шанхайн захад байгаа байшингаас хүртэл ажиглагджээ.
Одоогоор энэ асуудал дээр БНХАУ ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)