Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн болон зүүн бүсийн аймгуудаар өнөөдөр цас орж, хүйтрэх төлөвтэй байна. Говь, талын нутгаар 12-14 м/сек хүртэл салхи ширүүсэх юм. Хөвсгөл, Хэнтий хангайн уулсаар 10-15 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудад -1 хэмээс +4 хэм, бусад газраар 6-11 хэмийн хүйтэн өдөр байна. Харин Улаанбаатар хотод 6-8 хэм хүйтэн. Бага зэргийн цас орж, хойноосоо зөөлөн цасан шуурга шуурахыг УЦУХүрээлэнгээс мэдээллээ. Өнөө шөнөдөө цастай, -17 хэм хүйтэн хононо.
    Солонгосын нийслэл хотын тэнгэр одоо цэлмэг байгаа ч үдээс хойш үүлшиж 19 хэм дулаан байна. Оройдоо үүлс нэмэгдэж бороо орох бөгөөд 12 хэм дулаан хонох аж. Токио хотод мөн цэлмэг тэнгэртэй байгаа ч үдээс хойш үүлс бүрхэж 17 хэм хүртэл дулаарна. Гэхдээ хур тунадас орохгүй, шөнөдөө үүлэрхэг 12 хэм.
    Бээжинд бороо шивэрч байна. Үдээс хойш зогсох бороотой агаарын температур 10 хэм байгаа юм. Харин шөнөдөө үүлэрхэг хэдий ч бороо орохгүй, 1 хэмийн дулаан байна. Хэрэв та Бээжин хотыг зорих бол дулаан хувцасаа базаахаас гадна шүхрээ бүү орхиорой. Москва хотод цас хаялсан хэвээрээ байна. Өнөөдөр цас үргэлжлэн хаялсаар 2 хэмийн дулаан байх бол шөнөдөө ч мөн үргэлжилж -4 хэм хүйтэн хонох төлөвтэй.
Б.Ганбилэг