Драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам уламжлал ёсоор энэ сарын 27-нд болох гэж байна. Энэ өдөр бол Олон улсын театрын баярын өдөр юм. Арав дахь удаагаа зохиогдох гэж буй тус наадамд Драмын жүжиг, Нэг хүний жүжиг, Хүүхдийн жүжиг, Инээдмийн жүжгийн төрөл гэсэн дөрвөн төрөлд нийт 16 шинэ уран бүтээл түүнийг бүтээсэн 60 гаруй уран бүтээлч өрсөлдөх гэж байна. Үүнээс үзэхэд жил ирэх бүр тус наадмын цар хүрээ өргөжин тэлж байгаа нь мэдэгдэж байна.
Энэ жил “Гэгээн Муза”-ийн шилдэг эмэгтэй туслах дүрийн төрөлд өрсөлдөж буй залуу жүжигчин А.Ганчимэгээс өөртөө хэр итгэлтэй байгаа мөн хамгийн хүчтэй өрсөлдөгчөөрөө хэнийг нэрлэж байгааг нь сонирхлоо.
- “Гэгээн Муза” наадамд анх удаа өрсөлдөж байна. Хэр бэлтгэлтэй байгаа вэ?
- “Тус наадмын арван жилийн ой болж байна. Би нэр дэвшиж байгаадаа би маш их баяртай байгаа. “Гамлет” жүжиг маань энэ жил их сүр дуулиантайгаар тавигдсан. Тус жүжиг нь эмэгтэй дүр цөөхөн гардаг бүтээл байгаа юм. Миний хувь их азаар энэ жүжигт тоглосон. Офелия бол миний хайртай дүр. Нэр дэвших нь л миний хувьд их чухал зүйл болж байна.
- Өөрийн тань хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?
- Ц.Баясгалан эгчээс эхлээд л бүгд хүчтэй өрсөлдөгч байна даа.
- Өөртөө хэр итгэлтэй байна вэ?
- Өчигдөр нэр дэвшсэн гэдгээ сонссон. Нэр дэвшиж байгаадаа л маш их баярлаж байна. Түүнээс биш би “Гэгээн Муза” авчих байх гэж бодохгүй байна.

Сэтгэгдэл (4)