БНХАУ Паскистаны Гвадар боомтын ажлыг бүрэн авсан талаар "Guardian"
мэдээллээ. Хоёр талын эрх баригчид өчигдөр өмнөд Гвадар боомтыг БНХАУ-ын
"Chinese Overseas Port Holdings" компанийн хяналтад шилжүүлэх
хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
БНХАУ Паскистаны Гвадар боомтын ажлыг бүрэн авсан талаар "Guardian" мэдээллээ. Хоёр талын эрх баригчид өчигдөр өмнөд Гвадар боомтыг БНХАУ-ын "Chinese Overseas Port Holdings" компанийн хяналтад шилжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Гвадар боомт худалдааны салбарт төдийгүй Персийн булангийн орнуудаас эрчим хүчний нөөц улс орондоо тээвэрлэх замыг нэлээд богиносгох боломжийг Хятад удсад олгож буйг хэвлэл онцолсон байна.
Ираны хилээс 70 км зайтай орших Гвадар боомтыг 2007 онд барьж эхлэсэн байна. Хятад улсаас төсөлд 200 тэрбум орчим доллар оруулж, санхуүүжүүлэлтийн 75 хувийг хангажээ.
"Энэхүү гэрээ нь Пакистаны ард түмэнд шинэ боломж олгож, хоёр орны харилцаанд түлхэц үзүүлнэ" гэж Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари мэдэгджээ.
Д.Идэр



















































