
Тухайлбал өнөөдөр 1 кг хонины мах /ястай/ махны үнэ дунджаар 7486 төгрөг, хонины цул мах 7550 төгрөг, үхрийн ястай мах 8157 төгрөг, үхрийн цул мах 8929 төгрөг, ямааны мах 5900 төгрөг, адууны мах 6150 төгрөгийн үнэтэй буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23.6 хувь, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон үетэй харьцуулахад 42.3 хувиар өссөн байна.
Ер нь манай оронд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, бензин, үзвэр үйлчилгээний үнэ нь дэлхийн өндөр хөгжилтэй улсуудынхтай адил байтал хөдөлмөрийн хөлсний хэмжээ нь Африк орных шиг байдаг. Тиймээс хөдөлмөрийн хөлсний хэмжээг хоёр жил тутамд нэг удаа нэмж баймаар байна хэмээн үйлдвэрчний эвлэлийнхэн хэлж байгаа юм. МҮЭ-ийн холбооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эхний ээлжинд эрүүл мэндийн салбарт 182 мянга, эрдэс баялаг, эрчим хүчний салбар 224 мянга, барилгын салбарт 358 мянга, авто тээврийн салбар 210 мянган төгрөг болгохыг уриаллаа.
Энэхүү кампанит ажилд цөөн хэдэн төрийн болон хувийн компани нэгдсэн байна. Хэрэв иргэдэд энэ талаар санал, хүсэлт, гомдол байвал 70119989 ба 1292 дугаарт хандаарай.
Т.Хулан
Сэтгэгдэл (3)