зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

К.Илюмжиновын уулзалтыг Г.Занданшатар бантан болгов

2013-2-21
0
ЖИРГЭХ
579268c3fbd08a0cbigГ.Занданшатар МШХ-ны ерөнхийлөгч. Гэвч нэрнээс цаашгүй эрхэм бололтой. Үг хэлэхдээ шатрын дэлхийн тэргүүний тухай товч танилцуулав. К.Илюмжинов 1962 онд төрсөн. 1905-2013 онд ФИДЕ-гийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хэмээн хэнэг ч үгүй худлаа ярив.



    FIDE буюу Олон улсын шатрын холбооны Ерөнхийлөгч Кирсан Николаевич Илюмжинов Монголд айлчлан ирсэн билээ. Тэрбээр өчигдөр Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатартай уулзсан юм. Энэхүү уулзалтаар ирэх жил манай улсад дунд зохион байгуулагдах дэлхийн өндөр рейтингтэй 12 эмэгтэй шатарчны  “Их Дуулга” тэмцээний хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг хамтын ажиллагааны хүрээнд 2018 он хүртэл Монголд зохион явуулагдах тэмцээнүүдийн талаар ч хэлэлцжээ.

579268c3fbd08a0cbig    ДШХ, К.Илюмжиновын ивээл

    К.Илюмжинов "Нутаг нэгтэн, цус нэгтэн гэдгээрээ надад ямагт найдаж, итгэж болно" хэмээн уулзалтын төгсгөлд хэлсэн юм.

    Түүний хэлсэнчлэн ДШХ манай улсад ихээхэн ивээлтэй ажиллаж байна. “Их Дуулга” тэмцээнийг зохион байгуулахад зарцуулах хагас сая ам.долларыг ДШХ-той олон жил хамтран ажиллаж ирсэн ОХУ-ын “Хрономит” компани ивээн тэтгэхээр болсон. Үүнээс гадна Улаанбаатарыг дэлхийн шатрын нийслэл болгох зорилт тавьж шатрын ордон байгуулж өгнө хэмээн 2009 онд ноён К.Илюмжинов амласан. Хэрвээ шатрын ордныг баривал 2015, 2016, 2017 онуудад олон улсын томоохон тэмцээнүүдийг манай улсад зохион явуулахыг зорьж байна. 2018 онд ч Дэлхийн шатрын олимпиадыг зохиох эрхийг манай улсад ямар нэгэн шалгуургүйгээр шууд олгожээ.

579268c3fbd08a0cbig    МШХ, Г.Занданшатарын бантан

    Дээрх уулзалт бидний "Шангрилла" хэмээн нэрлэдэг “Central tower”-ын долоон давхарт нэгэн тансаг ресторанд болсон. Харамсалтай нь энэхүү уулзалтыг зохион байгуулж буй байдлаас л МШХ хэрхэн ажиллаж буйг харж болмоор байлаа. Шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар түүхэн уулзалтыг хэрхэн бантагнуулсны зах зухаас товчлон хүргэе.

1.
Тэрбээр уулзалтад ямар ч бэлтгэлгүй иржээ. Нээлтээс хэдхэн хоромын өмнө танхимд орж ирсэн Г.Занданшатар Монголын шатрын холбооны менежер, бусад монгол төлөөлөгчтэй чимээгүйхэн ярилцлаа. Уг яриагаар албаны хүмүүс үгээ нийлүүлж байгаа гэх хар, сэтгэгдэл өөрийн эрхгүй төрсөн билээ. Тэр нь ч удалгүй батлагдав.

2. Г.Занданшатар МШХ-ны ерөнхийлөгч. Гэвч нэрнээс цаашгүй эрхэм бололтой. Үг хэлэхдээ шатрын дэлхийн тэргүүний тухай товч танилцуулав. К.Илюмжинов 1962 онд төрсөн. 1905-2013 онд ФИДЕ-гийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хэмээн хэнэг ч үгүй худлаа ярив.

3.
Үүгээр зогсоогүй ташаа мэдээлэл өгсөөр байсан нь Шатар нэртэй энэ эрхэм шатрынхаа ажилд хэр сэтгэлтэй ханддагийг бараг тодорхойлно. Тухайлбал, ойрын таван жилд манай оронд удаа дараалан зохион байгуулагдах дэлхийн хэмжээний олон тэмцээн зохиогдохоор болжээ. Гэтэл мань эр урд, хойно нь оруулаад 2018 онд болох тэмцээнийг 2015 онд зохиогдоно гэх мэтээр хооронд нь зөрүүлж зарлалаа.

4. 
Ирэх жил дэлхийн өндөр рэйтингтэй эмэгтэй шатарчдын Гран-При буюу “Их дуулга” тэмцээн манай улсад болно гэж Г.Занданшатар хэлсэн ч К.Илюмжиновын үгнээс үнэнийг олж мэдэв. Зургаан үе шаттай уг тэмцээн гурван сарын дараа Швейцарьт эхлэх бөгөөд хамгийн сүүлийн шат нь л Эрдэнэт хотод өрнөх гэнэ. Бүтэн тэмцээн, төгсгөлийн шат хоёрын хооронд алд дэлмээс ч их зай бий гэдгийг Г.Занданшатар анзаараагүй бололтой. Үнэндээ тэрээр уг үйл ажиллагааны өмнөх багахан хугацаанд авсан мэдээллээ сэтгүүлчдэд тайлагнахдаа шалгалт өгч байгаа оюутнаас ялгарахааргүй байснаа анзаарсангүй.

5. Энэ шалгалтын турш нэгэн хөгтэй зүйл үргэлжилсээр байв. Уулзалт тансаг рестораны бяцхан буланд зохион байгуулагдсан. Хэдий танхим жижиг боловч олон хүн цугласан тэр газарт ноён К.Илюмжиновт нэг ч микрофон бариулсангүй, Г.Занданшатар өөрөө ч “улаан” хоолойгоороо ярьж зогсоход сэтгүүлчид түүний амнаас үг авчих санаатай аль болох ойртохыг хичээн, дуу хураагуураа сарвайцгаана. Энэ инээдтэй дүр зургийг МоШХ-ныхон урьдчилж хараагүй бололтой. Хаа очиж К.Илюмжинов Г.Занданшатараас чанга дуутай тулдаа үйл ажиллагааг гацаачихалгүй үргэлжлүүлсээр байв.

6.
Үүнээс гадна бас нэгэн хачирхалтай зүйл уулзалтын турш өрнөлөө. Энэ уулзалт бүхэлдээ орос хэл дээр болсон боловч монгол хэл рүү орчуулаад өгөх үүрэгтэй нэг ч хүн тэнд байсангүй. МоШХ-ныхон олон сэтгүүлчээ орос хэлтэй мундаг гэж найдав уу? Эсвэл залуу үеийн сэтгүүлчдээ дүүрсэн танхимд оросоор “ус цас” сэтгүүлч байх магадлал 00,0% гэдгийг мэдсээр байж албаар зохион байгуулав уу гэж гайхмаар. Үнэндээ л “Чаддаг юм бол мэдээлэл аваарай” гэж сэтгүүлчдэд хандаж байх шиг санагдлаа.

7. 
Гэвч тэнд цугласан сэтгүүлчдээс хамгийн ахмад нь болов уу гэж харахаар нэгэн эрхэм К.Илюмжиновт хандаж, шуудхан оросоор асуугаад орхилоо. Залуучууд бараг л “Хөөх” гэж уулга алдахын даваан дээр амаа гараараа дарсан болов уу. Асуулт ч оросоор, хариулт ч оросоор өрнөж залуу үеийн сэтгүүлчдийн ихэнх нь юу ч ойлгохгүй гөлөрч, хөдөлгөөнгүй зогслоо. Харин дэргэд нь хоёр талын албаны хүмүүс харьцангуй баярласан, талархсан шинжтэй өгүүлбэр болгоны араас толгой дохин, маш сайн орос хэлтэй гэдгээ гайхуулах мэт зогсоцгооно. Энэ яриа ч мөн орчуулгагүй хэдий ч тэдний дунд ямар асуудал сөхөгдсөнийг одоо сийрүүлье.

8. Ноён К.Илюмжинов өөрийн эх орон Халимагийн нийслэл Элстэй хотноо шатрын ордон байгуулсан. Үүний үр дүнд архидалт, гэмт хэргийн тоо эрс буурсан гэж Ё.Отгонбаяр тайлбарласан юм. Тэгвэл тэр 2009 онд манай улсын нийслэлд дээрх шатрын ордноо байгуулж өгөхөө илэрхийлсэн. Гэвч өдий хүртэл нэг ч шатрын ордон бий болоогүй нь Монголын талаас ажлаа хийж чадахгүй байгаатай холбоотой аж. Гэхдээ К.Илюмжинов арай ч ингэж хариулаагүй. “Ленин” клубын ард шав тавих ёслол хийж, тус клубыг буулгаад газар дээр нь ордон барих бол ФИДЕ хөрөнгийг нь бүрэн хариуцна гэж хэлсэн. ОХУ, Монголын төрийн өндөрлөгүүдтэй уулзаж хэлсэн, удахгүй шийдэгдэнэ байх гэж тэрээр тайлбарлалаа. К.Илюмжинов ордон барьж өгнө гэж амласан, түүнийгээ биелүүлэхэд хэзээд бэлхэн. Харин манай улс газрын асуудлаа шийдээгүй өдий хүрсэн нь Г.Занданшатар тэргүүтэй холбооныхонтой хамааралтай асуудал болж хувирав. Гэвч тэдний дунд ОРДОН гэдэг үгнээс зайлсхийж, бөөрөнхийлж, булзааруулсан нэгэн хэвийн үг гарч байсан нь ГАЗАР хэмээх ганцхан үг. Газар байхгүй учраас бид ордноо байгуулаагүй, одоогийн хотын удирдлага, Засгийн газраас та нар шаардаад өгөөч гэх утгатай гуйлтыг сэтгүүлчдэд тавьж байв.

9.
Засгийн газар газрын асуудал шийддэг болчихжээ гэж үзэхэд К.Илюмжинов ордны тухай ам алдаж байх тэр үед ноён Г.Занданшатар өөрөө Гадаад харилцааны сайд байсан билээ. Үнэхээр нэрэнд нь хүртэл Шатар багтсан шиг сэтгэлдээ шатраа хадгалж байсан бол тэр Засгийн газрын хурлаар хэлэлцээд шийдэх боломж байсан гэж харагдах юм. Та өөрөө сайд байхдаа яагаад хийгээгүй юм бэ гэж ам асуухын завдалгүй сэтгүүлчдээс холдчихоод байлаа.

10.
Ордон байгуулъя гэж үнэхээр бодож, хүсч байгаа бол ядаж хэдэн хүний суудалтай, ширээтэй, хэчнээн давхар барилга, ямар загвар шийдэлтэй байх вэ гэдгийг бэлдэж амжих хугацаа өнгөрсөн. Гэтэл ажлынхаа анхны гарааг ч хийгээгүйгээ Газар байхгүй гэх ганцхан өгүүлбэрээр халхлаад, Засгийн газрыг харж байна гэж улс төржүүлж байгаа нь МоШХ-ны удирдлага ажилдаа хойрго хандаж буйг илтгэх аж.

МоШХ-ны удирдлагууд ийм байдлаар ажиллаж байхад ирэх жилүүдэд болох дэлхийн хэмжээний олон тэмцээн хэр сайн болох нь эргэлзээтэй. Шатрын дэлхийн тэргүүнээ ганц удаа ирж байхад нь микрофон зоогоод өгчихөж чадаагүй МоШХ ордон бариулж авч дөнгөх нь мөн л эргэлзээ төрүүлнэ.

Дашрамд дуулгахад "Шангрилла"-гийн 17 давхарт хамгийн тансаг ресторан байдаг бөгөөд монголын "толгой" баячууд байнга үйлчлүүлдэг гэнэ. Гэтэл тэр рестораны танхимыг бүтэн цагийн турш ажлыг нь хааж, К.Илюмжиновтой гэрээ байгуулна гэдэг багагүй мөнгө зарцуулж байгааг илтгэнэ гэж учир мэдэх хүн хэлж байна. Тус рестораныг нэг цагийн турш түрээслэхэд дор хаяж 50 сая төгрөг байдаг гэж эх сурвалж мэдээлсэн юм.
Д.Идэр
www.24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • иргэн (49.0.159.249)
    ШХЕрөнхийлөгчийг солих хэрэгтэй.Мэдээж гэнцхан уулзалт л ийм б.а.Чадваргүй боловсон хүчнүүдээс ,өнгө мөнгөнд дуртай нөхдөөс болж улсын эдийн засаг,ядуурал бий болж сүйрч байгаа юм.
    2013 оны 02 сарын 23 | Хариулах
  • (122.201.18.186)
    Зандан биш ээ Банзан
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • (202.170.66.49)
    Shatariin xolboonoos mongo unertej dee. Tegeed l daraagiin darga boloh hun ni bichuuleed ehellee dee
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • энэ за.шатар чинь (202.9.47.131)
    ХЭЛ ЯРИАНЫ БАЯЛАГГҮЙ ТҮГ ТАГ ГЭДЭГ ХҮН Л ДЭЭ . . . ОДОО НАМЫНХАА ДЭЭД ШАТАНД БАЙХ ГЭЭД БАЙДАГ ХҮН БИЗ ДЭЭ ЗАЛУУ ҮЕ НЬ ОДОО ЯАНАА ? ? ?
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • onigoo (203.39.152.2)
    Bi zandanshatariin orond baisan bol ichij yheed gazriuin gavaar dald oroh bailaa...
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • (203.194.114.182)
    Бадарчин явсан газар Балагтай гэдэг үг орчин үед МАН явсан газар Балагтай гэдэг болсон гэсээн
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • (183.81.169.21)
    МАН-ЫН ЛУЙВАРЧИД ИЙМ Л ХАРИУЦЛАГАГҮЙ ЛУЙВАРЧИД ГЭДЭГ НЬ ӨДРӨӨС ӨДӨРТ БАТЛАГДСААР БАЙНА.ӨӨРТ НЬ ЮМ УНАХГҮЙ БОЛ АЖЛАА ХИЙДЭГГҮЙН НЭГ ЖИШЭЭ ЭНЭ.
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • (182.171.233.151)
    Ongondaam ch yostoi onigoogoo tarijee, yaaj iim gar Gadaad yamiig tolgoilj baisan bainaa, shal dampuurtsiiin
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • (103.11.192.34)
    haha 50 baihdaa yahvde unen bulterdeg setguulch bn.3.5saya tug!!!!!
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • (202.9.47.130)
    Kazinochin hun yaj sjatryn holboog terguuleh ve dee. Neriin soliod Zandankazino bolgoh heregtei.
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
    • xaxa
      2013 оны 02 сарын 21
  • (122.201.18.170)
    Mongoldoo bgaa yum bol Mongolooroo bh ni zuv sh te. Ochuulagch bh heregtei sh te.. mongold bolj bgaa uil yavdal yum bgaa biz de.. oros hel meddeg ch bsan iim l bh yostoi.. bas 1 yum helehed, naad halimag chini naanaa l hudlaa shatar yariad bgaa bolohoos tsaanaa bol orosuudyn daalgavraar yavj bgaa hun shuu...tegeheer manaihan hul aldan guij dooshoo orood bh hereg bgui...
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • Guest (202.170.81.155)
    Setguulch uoriin teneg ovsgooguigee yund ingej gaikhuulna ve. Khiisen dugneltuud, bichsen baidal zereg ni ch bolovsrol ni yamar tuvshind ve gedgiig kharuulakh shig bolloo
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • (103.246.103.90)
    Yooooo neg tsagiin 50 sayaiin tyreestei restaurant gej yu bdiin be? Ene setgyylch nar yostoi MAL yumaa. Yu ch unshihgyi yu ch medehgyi. Louis Vuitton delgyyriig Lyubiton geel bichchihiin. Teged 1 tsynh ni bagadaa 10say togrog bdag gehiimaa. Talbain hajuu taliin delgyrt yniig ni orood yzchih uhaangyi muu durakuud. Teged bas hyn muulnaa ONIGOO
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • (203.194.115.91)
    сэтгүүлч хүн орос биш гэхэд англи хэлтэй дор хаяхад байх ёстой. өөрсдийн бурууг хүнд чихэж болохгүй. ер нь шатрын холбооноос өгсүүлээд монголчууд ажилд муу ханддаг бүхлээрээ тэр байдлаа л хөндлөнгөөс харжээ.
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • ubshigch (103.9.90.254)
    setguulch nar oros hel medehgui bh ni argagui. mongoloo muuhan sursan humuus zandanshatar bol bolowsrol 00 zaasan hun shu dee
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • bi (122.201.18.194)
    NAAD TENEG NUSGAI XYYXDEESEE SHATARIIN XOLBOOGOO AVAACHEE
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • (103.9.90.130)
    Zandan shatar gedeg nertei bolhooroo shatariin holboog terguulne gej sansiin bhda muu jombogo chine
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
    • хйхй сайхан хэллэ
      2013 оны 02 сарын 21
  • (202.126.89.177)
    yamar teneg niitlel bas teneg uil yavdal ve .. mgl-chuud butehguinee .. shine uieiin zaluus min negiig bodoh tsag boljee
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • (182.160.11.101)
    ystoi shan heljee, mongoliin shatriin holboo yu hiideg ym be, tusviin mungu l tsaash haruulna
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • (202.70.38.115)
    Ugaasaa muu kazinochin dagz shuu dee naad ***** chin
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 18 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 28 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 7 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 19 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 34 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 41 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 9 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК