зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Амарзаяа: Бүлэглээд хүн алчихсан хүмүүс эрх чөлөөтэй яваад үнэхээр гайхаж байна

2011-11-17
0
ЖИРГЭХ

ЦэрэгӨнгөрсөн наймдугаар сард Дотоодын цэргийн 805 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан билээ. Түүнийг хал цэргүүддээ зодуулсаны улмаас биедээ хүнд гэмтэл авч, татаж унадаг өвчтэй болон нас барсан хэмээн гэрийнх нь цагдаагийн байгууллагад хандаад байсан. Гэвч шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтэл бэртэл тогтоогдоогүй учир дүүргийн цагдаагийн хэлтсээс хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Ингээд хэргийн талаар талийгаач Б-ийн төрсөн эгч С.Амарзаяа болон Дотоодын цэргийн штабын чиглэлийн ахлах, офицер А.Эрдэнэсайханаас тодрууллаа.

-Болсон явдлын талаар жаахан тодруулахгүй юу?

А.Эрдэнэсайхан: Говь-Алтай аймгийн харьяат Б өнгөрсөн хоёрдугаар сард тус ангид алба хааж байсан. Алба хааж байхдаа хугацаандаа унадаг татдаг өвчтэй болсон гэх асуудлыг ар гэрээс нь тавьж байсан юм. Тиймээс Б-г Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлсэн байгаа. Гэтэл эмнэлгийн зүгээс тархины доргилт, зодоон цохионы ул мөр алга. Гэхдээ эрүүл мэндийн хувьд цаашид цэргийн алба хаах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан учраас дүгнэлтийг үндэслэн хугацаанаас нь өмнө цэргийн албанаас чөлөөлөөд байсан. Чөлөөлөгдсөнийх нь дараа ар гэрийнхэн нь манай Дотоодын цэргийн штабын генерал Хүрэлбаатартай уулзаад, хүүгээ татдаг өвчтэй болсон гээд гомдол саналаа илэрхийлсэн байгаа. Тиймээс гомдлыг нь хүлээн авч, тухайн өдөр нь ар гэрийнхнийг нь байлцуулж байгаад хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байдаг.

С.Амарзаяа: Би цэрэгт байх хугацаанд нь байнга очиж эргэдэг байсан. Очих болгонд л саван, вок, нэгж гээд нэхэхгүй юм байхгүй.  Тэгээд би гайхаад цэргийн хангамж цаанаасаа байдаг биз дээ. Чи утасгүй байж нэгжээр яах гэсэн юм гэхээр “Та зүгээр л аваад ир. Тэгэхгүй бол намайг ална” гэдэг байсан. Тэгэхээр нь за цэргийн анги юм хойно иймэрхүү зүйл байдаг л байлгүй. Угаасаа бичигдээгүй хууль юм хойно. Гэхдээ арай ч дүүг маань зодоод алчихна чинээ санаагүй. Ганц хоёр шанааны асуудал л байдаг байх гэж бодож байсан минь эндүүрэл боллоо. Ер нь дөрвүүлээ нийлж байгаад зодно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Эх орондоо тангараг өргөж, эх орноо хамгаалахаар ирчихээд амь насаараа хохирох, тахир дутуу болоод буцаж байгаа тохиолдол олон гарлаа. Гэвч энэ бүхэнд хариуцлага тооцож байгаа газар манай улсад байхгүй байна. Үнэхээр харамсалтай.

-Хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн. Ямар үндэслэлээр тэр вэ?

А.Эрдэнэсайхан: Өнгөрсөн хоёрдугаар сард эмнэлэгт хэвтээд гарахад нь эрүүл мэндийн хувьд цаашид цэргийн алба хаах боломжгүй гээд хугацаанаас нь өмнө цэргийн албанаас чөлөөлөөд байсан. Түүний дараа буюу өнгөрсөн наймдугаар сард нас барсан байгаа юм. Мөн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр талийгаачийн биед зодуулсан цохиулсан ул мөр, шарх сорви байхгүй, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Уушигны сүрьеэ, түүний хүндрэлээс үүссэн минингетээр нар барсан нь тогтоогдсон. Энэ дүгнэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн хяналтын прокурор М.Гантулга өнгөрсөн аравдугаар сарын 10-нд хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Тэр мэдэгдэх хуудсаа ч манай байгууллагад явуулсан байгаа.

С.Амарзаяа: Хэргийг үнэн зөв шийдэж, зөв шийдвэр гаргаж чадаагүй гэж боддог. Өөрөө өвчтэй байсан гэж үзээд хэргийг хаасан байгаа. Шүүх хурал ч болоогүй шүү дээ. Дүүг маань задлан шинжилгээнд оруулсаны дараа сүрьеэгийн минингет өвчнөөс болж амиа алдсан гэсэн онош гарсан байгаа юм. Энэ бол огт үндэслэлгүй. Задлан шинжилгээний хариуг худлаа гарсан гэж бодож байна. Цаанаасаа л хэрэг явдлыг намжаах гэсэн оролдлого болов уу. Цагдаа, прокурор, эмнэлэг бүгд нэг талыг нь барьсан. Дүү маань айлын ганц эрэгтэй. Ээж маань дэндүү их зовж байгаа. Тиймээс бид эцсийг нь хүртэл явах болно.

-Эрүүл мэндийн байдлаар тэнцэхгүй гэлээ. Тэгвэл анх цэрэгт явахад эрүүл мэндийн үзлэгт хамруулж байж авдаг. Тэгэхээр цэрэгт татагдахдаа эрүүл ирсэн байлгүй?

А.Эрдэнэсайхан: Цэргийн албанд татагдаж байгаа иргэдийг тухайн нутаг дэвсгэр, орон нутгийн цэрэг татлагад томилогдсон комиссын эмч нар энэ хүн цэргийн албанд тэнцэнэ, тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг гаргаж өгдөг байгаа. Тэгээд хотод ирэнгүүт нь төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгээс томилогдсон эмч нар давхар хянадаг. Тэгээд тэнцэнээ гээд ирсэн учраас л бид цэрэгт татсан байгаа.

С.Амарзаяа: Ямарч өвчийн байхгүй эрүүл саруул хүүхэд байсан. Хүний урманд эмнэлэгт ч хэвтэж үзээгүй хүүхэд байсан даа.

-Өмнө нь та нарт зодуулж байсан тухайгаа ярьж байсан уу?

С.Амарзаяа: Тухайн үед огт ярьдаггүй байсан. Дараа нь бие нь муудаж эмнэлэгт хэвтэхдээ “Хал цэргүүдээсээ айгаад амандаа алчуур хийгээд уйлдаг” байснаа хэлсэн.

-Зодсон гэх цэргүүдэд хариуцлага тооцсон болов уу?

А.Эрдэнэсайхан: Хэргийг хэрэгсэхгүй болгосон шүү дээ.

С.Амарзаяа: Тэр хүмүүс нь одоо хаана яваа юм бүү мэд. Хэрэгсэхгүй болгосон гээд ямарч хариуцлага тооцоогүй. Нэг нь бүр ор сураггүй байгаа гэсэн. Бүлэглээд хүн алчихсан хүмүүс эрх чөлөөтэй яваад үнэхээр гайхаж байна. Манай улсад шударга үнэн, хууль гэж алга.

Б.Чимэг

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    7 цаг 53 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    7 цаг 56 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    8 цаг 22 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    9 цаг 3 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    10 цаг 12 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    10 цаг 22 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    10 цаг 44 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    11 цаг 29 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    11 цаг 41 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    11 цаг 48 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    12 цаг 39 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    12 цаг 51 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    13 цаг 24 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    13 цаг 39 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    13 цаг 58 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    14 цаг 34 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    14 цаг 37 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    14 цаг 46 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    16 цаг 36 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    16 цаг 45 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК