

Ариун шүтээний хэвлэлийн албаны тэргүүн Федерико Ломбарди “Пап ламын өв залгамжлагчийг ламтан томилохоос өмнө ард түмэн санал өгөдг болох өөрчлөлтийг үндсэн хуульд оруулах санаатай байгаа” хэмээн өчигдөр мэдээлжээ.
XIV Бенедикт 3 сарын 15-20-ны хооронд багтаан өөрийн халааг авах хүнийг сонгох ёстой.
Тэрбээр өөрийн албан үүргийг гүйцэтгэхэд түүний хүч тэнхээ хүрэлцэхгүй байгаатай холбож ажлаа өгч байгаа юм. XIV Бенедикт 4-р сарын 16-нд Бенедикт нь 86 нас хүрэх юм. Түүний суудлыг хэн залгамжлах нь олон улсын анхаарлын төвд байгаа юм. Энэ удаа католик шашны тэргүүнээр ази хүн томилогдож магадгүй гэсэн шум олон улсад бичигджээ.
Ромын католик шашинтны тэргүүн XIV Бенедикт нь 2005 оноос шашныг тэргүүлсэн юм. Тэрбээр 1730 онд сонгогдсон Ромын Пап XII Климентийн үеэс хойшхи 265 дахь Ромын Пап болсон төдийгүй, сонгогдох үедээ хамгийн өндөр настай тэргүүн байсан юм. Католик шашинтны түүхэнд Ромын Пап нь хамгийн сүүлийн удаа XV зуунд огцорч байжээ.
Д.Идэр