зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Галданбошготын нэрэмжит гудамжтай боллоо

2013-2-21
0
ЖИРГЭХ
Галданбошготын нэрэмжит гудамжтай боллоо
галданбошготУлаанбаатар хотод нийт 248 гудамж талбай байгаагаас 146 гудамж талбайг нэршүүлсэн байдаг байна.  Эдгээр гудамжны 43 гудамж нь хүний нэр алдар цолоор, бусад гудамж талбай нь хилчдийн, оюутны, цагдаагийн гудамж гэх мэтээр нэрлэгдсэн байдаг байна.

Өнөөдөр болсон Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шинээр гурван гудамжийг нэршүүлж, нэрэмжит болгох асуудлыг хэлэлцэн тогтоол гаргалаа.

Үүнд:
Баянгол дүүрэг, замчдын гудамжнаас хойш БГД-ийн шүүхийн зүүн талаар "Гранд плаза" руу  Сөүлийн гудамж хүртэл 300 метр гудамжийг гавъяат жүжигчин Ж.Раднаабазарын гудамж, Чингэлтэй дүүрэг, Баянбүрдийн тойрог, Их тойруугийн уулзвараас ногоон нуурын баруун талаар хойшоо 32-ын тойрог буюу цагдаагийн гудамжны төгсгөл хүртлэх гудамжийг Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, Ойрдын их хаан Э.Галданбошготын гудамж, Баянзүрх дүүрэг, Энх тайваны өргөн чөлөөнөөс Кино үйлдвэрийн уулзвараас хойш Б.Доржийн гудамж хүртэл гудамжийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Лувсанцэвээний гудамж гэж нэрлэхээр тогтлоо.

Улаанбаатар хотын гудамжийг нэрлэх, нэрэмжит болгох тухай журмыг 2006 онд НИТХ-аас хэлэлцэн баталсан байдаг бөгөөд төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан иргэдийг алдаршуулах зорилгоор зарим гудамжийг тухайн иргэдийн нэрээр нэрлэж болно гэж энэхүү журамд заасан байдаг байна.

Ж.Раднаабазар нь Монгол улсад циркийн урлагийг хөгжүүлэх, үндэсний цирк, циркийн сургууль байгуулах ажилд хүчин зүтгэж байснаас гадна жүжигчин, уран сайхны удирдагч, дарга зэрэг ажлуудыг хийж байжээ. Мөн 1938 онд хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, 1944 онд Гавъяат жүжигчин цол  хүртэж байсан байна. Түүний нэрэмжит гудамжтай болох хүсэлтийг  2012 онд Ж.Раднаабазарын 100 насны ойгоор түүний хүү Р.Энхбазар холбогдох албаныханд ирүүлсэн байна.

Галданбошготын тухай  түүхийн эх сурвалжид тэмдэглэн үлдээснээр  1000 гаруй хот, тосгодыг эрхэндээ оруулж баруун тийш Дундад Ази, Дорнод Туркменистаныг хүртэл эзэлсэн байдаг нь Чингис хааны газар нутгаа тэлсэнтэй эн тэнцэхүйц төдийгүй  Манжийг сөрөн зогссон Монголын цорын ганц хүч байсан гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг байна. Энэхүү гудамжийг түүний нэрэмжит болгох хүсэлтийг  Ховд аймгийн ИТХ, болон Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ИТХ-аас тавьжээ.

Г.Лувсанцэвээн нь 1869-1922 онд амьдарч байсан бөгөөд их монгол улсыг үндэслэгч, Чингис хааны алтан ураг, Батмөнх даян хааны 16 дахь үеийн тэргүүн зэргийн тайж юм. Тэрээр МУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө тэмцэж байсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн юм. Түүний нэрэмжит гудамжтай байх тухай саналыг Монгол Улсын Их Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс, Лувсанцэвээн тэргүүн зэрэг тайжийн 3 дахь үе иргэн П.Алтан-Эрдэнэ нар ирүүлсэн байна. Ингээд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид дээрх асуудлыг хэлэлцээд, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтын дагуу тогтоол гарган баталлаа  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ***** галданбошигт (122.201.18.184)
    Монгол түмнээ хядсан энэ зандалчин ***** дээрэмчин хулгайчийн нэрэмжит болгох гудамж талбай Монголын нийслэлд лав байхгүй шүү.
    2013 оны 02 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    2 цаг 56 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 6 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 цаг 45 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    3 цаг 57 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 12 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 19 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    4 цаг 47 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК