

Тус улсын Ерөнхий сайд Бойко Борисов өчигдөр буюу найман өдрийн турш үргэлжилсэн үндэсний бослогын дараа энэхүү мэдэгдлийг хийсэн байна. Болгарын ард түмэн эрчим хүчний төлбөр хэт өндөр үнэтэй байгааг эсэргүүцэж орон даяар долоо хоног эсэргүүцэн жагссан юм.
Засгийн газрын мэдээлснээр Бойко Борисовын кабинетыг буулгах эсэх дээр парламент пүрэв гарагт санал хураах аж. Хэрвээ парламент кабинетыг татан буугдахыг зөвшөөрвөл тус улсын Ерөнхийлөгч сонгуулийн хугацааг зарлах юм.
Ерөнхий сайд парламентад хүргүүлсэн албан ёсны захидалдаа “Бид шинэ кабинетыг сонгох хүртэл үүрэг, зорилгоо шинэчлэн ажиллах болно. Бид огцрохоо мэдэгдсэн ч тэр сонгууль хүртлэх хугацаанд чадах бүхнээ хийнэ” хэмээн мэдэгдсэнийг үндэсний мэдээллийн агентлаг онцолжээ.
Д.Идэр