

МҮСБХ-ноос 2013.02.24-ны өдөр МОНГОЛЫН сагсан бөмбөгийн бүх гишүүдийн хурал зохион байгуулна гэдгээ өөрсдийн фэйсбүүк хуудаснаа постложээ. Энэ арга хэмжээ нь тус холбооноос зохион байгуулж байгаа сайн дурын ажил гэх эрх зүйн бүрэн үндэс бий. Тус хурлаас гарах шйидвэр эцсийнх биш гэдгийг онцолж хэлье. Учир нь МҮСБХ улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах /клубын түвшинд/ боломжтой болохоос үндэсний хэмжээнд шийдвэр гаргах хууль эрх зүйн чадамжгүй.
Хагас зуун жилийн түүхтэй МСБХ нь FIBA буюу Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбоонд 2000 онд элсэж, албан ёсны гишүүнээр тасралтгүй 13 жил ажиллаж байна. Тус холбоо ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргах эрх зүйн чадамжтай үндэсний хэмжээний цорын ганц байгууллага юм. Тиймээс МҮСБХ-ноос хийж байгаа сайн дурын хурлыг Монгол улсын сагсан бөмбөгийн хувь заяаг шийдэх чухал ач холбогдолтой арга хэмжээ гэсэн ташаа ойлголтыг залруулж байна.
МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО