
”Дууны урлаг ба оюуны өмчийн эрх” сэдэвт хэвлэлийн бага хурлыг “Монгол
гүүшийн чуулган”, ССАЖЯ-ны Соёлын газар, Төрийн хэлний зөвлөл, Оюуны
өмчийн газар, Монголын зохиолчдын эвлэл, Хөгжмийн зохиолчдын холбоо,
Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зэрэг байгууллагууд хамтран өнөөдөр 11.00
цагт “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д хийхээр болжээ.

”Дууны урлаг ба оюуны өмчийн эрх” сэдэвт хэвлэлийн бага хурлыг “Монгол гүүшийн чуулган”, ССАЖЯ-ны Соёлын газар, Төрийн хэлний зөвлөл, Оюуны өмчийн газар, Монголын зохиолчдын эвлэл, Хөгжмийн зохиолчдын холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зэрэг байгууллагууд хамтран өнөөдөр 11.00 цагт “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д хийхээр болжээ. Уг хэвлэлийн хурлаар шог зохиолч Д.Жаргалсайхан 15 мянга гаруй дуунд судалгаа явуулснаас 14 мянга орчим нь ямар нэгэн байдлаар утга, найруулгын алдаатай, хөгжмийг нь хуулбарласан байна гэсэн дүгнэлтэд хүрсэн талаараа олон нийтэд мэдээлэл өгөх юм байна.