Эмнэлэг, эмч хоёрыг 323002 утсанд холбогдож “ховлоорой”

Иргэд эрүүл мэндийн салбарын талаар санал гомдлоо 323002 утсаар мэдүүлж шуурхай шийдвэрлүүлэх боломжтой болжээ. Дээрх утас ажлын өдрүүдэд 08.00-22.00 цагийн хооронд ажиллах бөгөөд эмнэлэгийн тусламж авч буй өвчтөн, үйлчлүүлэгч нарт бэрхшээл тохиолдоход хугацаа алдахгүйгээр шуурхай шийдвэрлэх зорилготой юм байна. Түүнчлэн таны мэдээлсэн гомдол, санал шүүмжлэлийг хүлээн авч долоо хоног бүр Н.Удвал сайдад мэдээлэх аж. Энэ утсаар өдөрт дунджаар 10-15 санал гомдол ирдэг гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байна.
Сэтгэгдэл (1)