Хятадуудаас
авлига авсан гэх цагдаа нарыг хурал дөнгөж сая
Баянгол дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хаалттай эхэллээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 268.2-т зааснаар буруутган шүүж байна.

Хятадуудаас
авлига авсан гэх цагдаа нарыг хурал дөнгөж сая
Баянгол дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хаалттай эхэллээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 268.2-т зааснаар буруутган шүүж байна. Хурал эхлэхийн өмнө шүүгдэгч цагдаа нарын ар гэрийнхэн шүүх бүрэлдэхүүнд хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргаснаар хурал хаалттай болж байгаа юм. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол эд хөрөнгийг хураалгаж, таваас дээш арван
жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх аж.
Хэргийг
сануулбал, Улсын
Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас өнгөрсөн оны
хоёрдугаар сарын 10-наас эхлэн Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар,
Хөдөлгөөнт эргүүлийн Н.Раднаабазар нарын таван хаагчийг авлигын хэрэгт
холбогдуулан шалгаж, цагдан хориод байсан билээ. Тэд албан тушаалаа урвуулан ашиглаж,
бусдаас онц их хэмжээний хахууль авсан байдаг. Тухайн үед самар хууль
бусаар ачиж яваа хятадуудын талаарх мэдээллийг иргэд өгсөн ч цагдаа нар
газар дээр нь очоод самрын хууль бус наймаа эрхэлдэг хятадуудтай
хуйвалдсан аж. Тодруулбал, хятадууд хэргийг нуух зорилгоор 40 сая
төгрөгийг цагдаа нарт өгч самрыг ачуулж, хилээр гаргасан байдаг.
Б.Чимэг
Сэтгэгдэл (3)