Сайд Ц.Нямдоржийн хүү АНУ-д консулаар томилогдох болсон мэдээ сэдэв болж энд тэнд хөөрхөн маргаан дэгдээв. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр, Ц.Элбэгдоржийг Солонгост очиж Монголыг худалдан мөнгө авсаныг баримтаар “нотлон” зурагтаар цувралаар гарч нэлээд алдаршсан, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл гэдэг залуу twitter дэхь хүрээнийхэндээ энэ мэдээг анх сонсгож улс амьтныг шорджээ. Иргэний хөдөлгөөний О.Магнай үүнийг нь шүүрэн авч, яах аргагүй үнэн мэдээ гэдгийг нотлов. Үүний хариуд Н.Батсүмбэрэл гэдэг хүн урагш давшин гарч “Манай улсад хүний нөөц цөөхөн болсон гэдгийг Засгийн газар нотолж байгаа юм болов уу даа” гээд, хөнгөхөн мушийж байгаагаа дүрсээр үзүүлжээ. Энэ Н.Батсүмбэрэл нь МХАҮТ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, хамгийн гол нь МАН-ын гишүүн аж. Намынхаа До яамны сайдыг twitter энэ тэр гэж мэдэхгүй гэж тооцоод ийн зоримог дуугарсан биз. Энэ удаа сайд Ё.Отгонбаярын ээлж болж “Гадаад яамны газрын орлогч дарга хийж байгаа залуу шүү дээ. Ц.Нямдоржийн хүүxэд болсоны буруу л гэхгүй бол“ хэмээж нэг кабинетын сайдаа хүүхдээр нь дамжуулан цээжээрээ хамгаалж коммунист маягаар зусардав. Хэзээний түргэн О.Магнай үүнд дүрсхийж “Каддафийн хүү түүний хүү байсан нь бас л буруу биш байсан л даа” гээд тэр дороо “Та нар ард түмнийг мал гэж боддог юм уу, ажилд ороод хоёр жил болоод дэд дарга, одоо ерөнхий консул болж байна. Ардын хүүхэд хэзээ ч ингэж чадахгүй” хэмээн үсчиж гарсан байна. Үүнд Ё.Отгонбаяр баахан гэмэрхэж “Би 2004 оноос тэр системээс гарсан тул тийм нарийн мэдэхгүй” хэмээн бултах гэснээ, Ц.Нямдорж сайд нүдэнд нь харагдсан бололтой “Ажлын хэсэгт цуг ажиллаж үзсэн. Даруу, ажлаа мэддэг залуу” гэж нэг дуугарав. Тэгтэл О.Магнай харин баахан зөөлөрч “Би иргэн бүрт ижил боломж байхыг шударга ёс гэж боддог” хэмээн зарчмын байр сууриа илэрхийллээ. Ингэж байтал, амьтан шургаж хэрэлдүүлсэн өнөө Б.Цогтгэрэл харин “За больцгоо, больцгоо. Аав хүү хоёрын талаар ам мурийх юун билээ” хэмээн зандран айлдсанд Ёо сайд “Санал нийлэв. Би бодсоноо л бичсэн юм” хэмээн нэрээ татаж авсанаар кибер ертөнцийн өчүүхэн нэг буланд болсон энэ хөөрхөн дискусс төгсвэй, өчигдөр орой.
Б.Бат-Амгалан