
Ирэх сарын 21-нд "Монгол дууны" нээлттэй хэлэлцүүлгийг “Монгол гүүшийн чуулган”, Соёлын газар, Төрийн хэлний зөвлөл, Оюуны
өмчийн газар, Монголын зохиолчдын эвлэл, Хөгжмийн зохиолчдын холбоо хамтран хийх аж.

Ирэх сарын 21-нд "Монгол дууны" нээлттэй хэлэлцүүлгийг “Монгол гүүшийн чуулган”, Соёлын газар, Төрийн хэлний зөвлөл, Оюуны
өмчийн газар, Монголын зохиолчдын эвлэл, Хөгжмийн зохиолчдын холбоо хамтран хийх аж. Энэхүү хэлэлцүүлэгт яруу найрагч, хөгжмийн зохиолч, монголын рок, поп, нийтийн дуучид оролцож, хуулбарласан дуу болон оюуны эрх ашгийг хамгаалах, уран бүтээлчдийн санал бодлыг сонсох гэнэ. Энэхүү хэлэлцүүлгийг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах юм байна. Түүнчлэн 14,000 хуулбар дууны тухай дэлгэрэнгүй тайлбарлах юм. Цаашдаа СУИС, Драмын
театр, Дуурийн театр, Шударга Өрсөлдөөний газартай хамтран ажиллах
гэнэ.
Сонирхуулахад, Монголын сор болсон О.Дашбалбар, Б.Явуухулан,
Ү.Хүрэлбаатар, Б.Лхагвасүрэн, Ш.Сүрэнжав, Г.Мэнд-Ооёо зэрэг хорь гаруй
шилдэг яруу найрагчдын 1000 гаруй дуу байдаг байна.
Д.Ундрах /24tsag.mn/