
Цагаан сарын баяраар Солонгост байгаа Монголчуудаа баярлуулахаар Гурван бүдүүн хамтлаг болон дуучин A Cool нар хамтран
“Цагаан сар Түндэмүн”
тоглолтоо хийгээд ирсэн билээ.

Цагаан сарын баяраар Солонгост байгаа Монголчуудаа баярлуулахаар Гурван бүдүүн хамтлаг болон дуучин A Cool нар хамтран
“Цагаан сар Түндэмүн”
тоглолтоо хийгээд ирсэн билээ. Тэгвэл “Гурван бүдүүн” хамтлаг 10 жилийн
ойдоо зориулж, “Монгол ээж” нэртэй шинэ CD-гээ гаргаж байгаа юм байна.
Цомгийнхоо нээлтийг ирэх сарын 8-нд 12:00 цагаас буюу олон улсын
эмэгтэйчүүдийн баярын өдөр “i loft function house”-т хийхээр
төлөвлөжээ. Тэд эхний 50 худалдан авагчдад CD болон плакат зэрэг гарын
бэлгийг гардуулах бөгөөд уг цомгийнхоо үдэшлэгийг үргэлжлүүлээд 20:00
цагаас фенүүдийнхээ хамт хийхээр болсон байна. Уг үдэшлэгт “Outlaw”,
“Мотив” гээд хамтлаг дуучид ирэх гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/