

1999 оноос хойш парламентад суусан Владимир Пехтины америк дахь үл хөдлөх хөрөнгүүдийг авлигын эсрэг тэмцдэг Алексей Навальныи нэрт блоггерын нийтлэлээс Төрийн Дум анх мэджээ. Флорида дахь түүний үл хөдлөх хөрөнгүүдийг багаар үнэлэхэд сая гаруй ам.доллар болох гэнэ. Мөн Владимир Пехтин энэхүү өмчүүдээ Думд өгсөн эд хөрөнгийн мэдүүлэгтээ тусгаагүй байсан байна.
Владимир Пехтиныг өчигдөр ажлаас нь чөлөөлсөн юм. Харин энэхүү үйлдлийн хариуд олон жилийн турш авлигын эсрэг компанит ажил өрнүүлсэн блоггер Алексей Навальныи “Авлигын ихэнх томоохон хэргүүд Путины эргэн тойронд бий. Харин удирдлага, аюулгүй байдлын бүхий л хүч тэдгээр авлигачдыг шүүмжлэх ясыг хол шидэж байгаа тул хүрэх боломж бага юм” хэмээн бичжээ.
Ноён Пехтин албан үүргээ өгөхдөө хэлсэн үгэндээ “Надад нэр төрөө цэвэрлэх цаг хугацаа өгсөнгүй” гэдгийг онцолсон байна.
Харин намын нөхөд нь түүнийг огцруулсныг улс төрийн зорилготой хэмээн үзэж “Тэд бидний хамгийн үнэнч, тууштай гишүүн лүү дайрч байна. Владимир Пехтин шиг хүнийг бид ингээд явуулчихаж болохгүй” гэжээ.
ОХУ-ын улс төр судлаач Павель Салин “Энэ бол төлөөлөгчдийг цэвэрлэх бодлогын зөвхөн эхлэл нь” хэмээн бичсэнийг сайт онцолжээ.
Д.Идэр