

Хойд Солонгосын удирдагч дуран, автомат винтов цэргүүдэд бэлэглэж, цэргийн барилга байгууламжуудыг сонирхон үзсэн байна. Ким Чен Ун цэргүүдийг байлдааны бэлтгэлээ үргэлжлүүлэхийг уриалжээ. Тэрбээр "Та бүхэн дайсантай хийх тулаанд их үүрэг гүйцэтгэнэ" хэмээн хэлснийг сайт ихэд онцолсон байна.
Энэхүү явдал нь Ким Чен Ун энэ сарын 12-нд цөмийн туршилт хийснээс хойш анх удаа цэргийн нэгэн ангид зочилсон хэрэг боллоо.
Д.Идэр






Сэтгэгдэл (3)