мж банкинд мөн ийм аргаар дээрэмдэхийг завдаж байсан, тухайн үед банкны дохиолол ажиллаж зугтсанаа хүлээсэн байна. Гэмт этгээдүүдийн үйлдсэн хэрэг үүгээр ч зогсохгүй бололтой. Цагдаагийнхан дээрх залуусыг Сэлэнгэ аймагт хүнсний дэлгүүр тонож, 2.5 сая төгрөгийн хохирол учруулсан, мөн Өвөрхангай аймагт барааны дэлгүүрийн хаалга эвдэн орж 300 хос гутал, булган шуба хулгайлж 47.0 сая төгрөгийн хохирол тус тус учруулсан хэрэгт ч холбогдуулан шалгаж буй юм байна.

Булган аймгийн Цагдаагийн газрынхан Сэлэнгэ аймгаас гаралтай бүлэг залуусыг баривчлан саатуулаад байгаа аж. Тэдгээр залуусыг олон удаа банк дээрэмдэхийг завдсан хэргээр шалгаад байгаа нь энэ юм. Тэднийг тус аймгийн Дашинчилэн сум дахь "ХААН" банкны цахилгааны эх үүсвэрийг таслан дээрэмдэхийг завдсан хэрэгт ч буруутгаж буй юм байна. Мөрдөн байцаалтын явцад ч тэд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Хадгаламж банкинд мөн ийм аргаар дээрэмдэхийг завдаж байсан, тухайн үед банкны дохиолол ажиллаж зугтсанаа хүлээсэн байна. Гэмт этгээдүүдийн үйлдсэн хэрэг үүгээр ч зогсохгүй бололтой. Цагдаагийнхан дээрх залуусыг Сэлэнгэ аймагт хүнсний дэлгүүр тонож, 2.5 сая төгрөгийн хохирол учруулсан, мөн Өвөрхангай аймагт барааны дэлгүүрийн хаалга эвдэн орж 300 хос гутал, булган шуба хулгайлж 47.0 сая төгрөгийн хохирол тус тус учруулсан хэрэгт ч холбогдуулан шалгаж буй юм байна.
Сэтгэгдэл (3)