Тус клубынхан энэ оны 4 сарын 13-16-нд Филлипин улсад зохиогдох “Филлипины олон өдрүүд” тэмцээнд оролцохоор БНХАУ-д очиж хамтарсан бэлтгэл хийх гэж байна. Мөн 7-р сард Нийслэлийн Биеийн тамир, спортын хороотой хамтран томоохон хэмжээний тэмцээнийг мэргэжлийн дугуйчид болон дугуй сонирхогч залуусын дунд зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухайгаа тус клубын тэргүүн З.Наран хэлж байлаа.
1999 онд “Acta-MN” нэртэйгээр байгуулагдаж байсан “Аттила” дугуйн клубийнхэн өнгөрсөн хугацаанд хийсэн болон ирээдүйд хийх ажлынхаа төлөвлөгөөний талаар өнөөдөр танилцууллаа. Нээлтийн ажиллагаанд Аттила Монголын нэгдсэн клубын тэргүүн З.Наран,
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн МАН-ын дэд дарга
Д.Амарбаясгалан, МҮОХ-ны ЕНБ-ийн дарга- Ж.Отгонцагаан, ХУД-ийн БТС-ийн
Хорооны дарга- Ц.Ганболд, Нийслэлийн засаг даргын орлогч Байгаль орчин,
экологи хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ нар оролцов.
Тус клуб нь Монголын анхны хувийн дугуйн клуб юм. “Аттила” дугуйн клуб нь өдгөө 800-аад гишүүнтэй бөгөөд өнгөрсөн хугацаанд ОУХМ тав, спортын мастер 20 хүнийг төрүүлжээ.
Монголд дугуйн спортоор хамгийн идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг тус клуб нь Хонг Конг улсын “TUBRO” дугуйн брэндтэй хамтран БНХАУ-д өөрсдийн гэсэн “Хятад-Монгол”-ын хамтарсан багыг байгуулжээ. Мөн 2012 онд Вьетнамын олон өдрүүд тэмцээнд тус клубын тамирчид анх удаа бие даан багаараа амжилттай оролцсон байна.
Тус клуб нь ирэх 7-р сард Нийслэлийн Биеийн тамир, спортын хороотой хамтран томоохон хэмжээний тэмцээнийг мэргэжлийн дугуйчид болон дугуй сонирхогч залуусын дунд зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа тус клубын тэргүүн З.Наран энэ үеэр хэлж байсан юм.

Сэтгэгдэл (2)