Өнөөдөр 11.00 цагт “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д "Дууны оюуны өмчийн эрх” сэдэвт хэвлэлийн бага хурал боллоо. Тус төвийн судлаачид 15 мянган дууг судалж үзэхэд 14 мянга нь хуулбар дуу болохыг тогтоон чанартай гэх 1000 дуу л үлдсэн талаар ярив.
Тиймээс энэ талаар “Монгол гүүшийн чуулган”, Соёлын газар, Төрийн хэлний зөвлөл, Оюуны өмчийн газар, Монголын зохиолчдын эвлэл, Хөгжмийн зохиолчдын холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран мэдээлэл хийсэн юм. Хуралд Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Магсаржав, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав, МСНЭ дарга Б.Галаарид, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, МХЗХ-ны дарга Б.Бямбабаяр, Оюуны өмчийн газрын дарга, мэргэжилтэн, дуучин МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Ц.Өлзий-Орших нар оролцжээ.
Ингээд тус хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулсан мэдэгдлийг бүрэн эхээр нь танилцуулж байна.
СЭТГЭЖ УРЛАХ ЦАГ ҮЕ
-Яруу найргийн мэдрэхүй...
-Хөгжмийн мэдрэхүй...
-Дуу бүтээх бэрхшээлийг мэдэрдэг байх.
-Хүн төрөлхтний сэтгэлгээний мөн чанар, тэр дундаа монгол хүний ертөнцийг үзэх үзлийн мэдрэхүй... Дууг магтсан ч, муулсан ч дээрх зарчмуудын аль нэг нь үгүй бол тухайн судлаачын дүгнэлт өрөөсгөл болох магадлалтай. Хамгийн товчоор хэлэхэд эрдмээс гадна мэдрэмж хэрэгтэй гэсэн үг. “Шүүмжлэгч хүн хөгжмийг харж, зургийг сонсдог байх ёстой” гэсэн үг байдаг даа...
Урлаг бол зүрх. Зүрхгүй хүн амьдрахгүйтэй адил урлаггүйгээр амьдрах аргагүй. Дуу зүрхнээс нисч зүрхэнд буудаг шувуу. Энэ шувууны хөөрөх хүч нь аялгуу, түүнийг тогтоож барих хүч нь шүлэг юм. Тэр дундаа 1960, 70-аад оны дуунууд намарших тусмаа тунгалагших гол мэт. Сүүлийн үед үг эгшиглэн зохицсон дуу тун чиг цөөрсөн мэт санагддаг. Санагдах биш мэдрэгдэж байна. Ямар ч утгагүй “дуу” шиг юмыг энд тэнд үзэж, сонсохоор энэ нас минь ямар үнэ цэнэгүй өнгөрч байна вэ гэмээр өрөвдлөг гунигт баглагдана сууна.
Нэгэн зүйл:
Мартахын аргагүй олон сайхам хөгжмийн зохиолчийг монгол төрүүлсэн. В.Моцартын чавхдаст хөгжмийн дөрвөлийг Э.Чойдогийн “Жалам хар”-тай, Л.Бетховены “Сарны сонат”-ыг Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд”- симфонитай ижилсүүлж, илүү эсвэл дутуу гэж хэлэх ямар ч жигнүүр байхгүй. Урлагийг хүний зүрх сэтгэл хэмждэг. Тэрхүү хэмжүүрт эхний бөгөөд эцсийн тоо үгүй юм. Тийм болохоор Гончигсумлааг Намсрайжавтай, Г.Дарамзагдыг, З.Хангалтай уралдуулах цаг үе ирэхгүй гэсэн үг. Мэргэжлийн хөгжмийн зохиолч, ая зохиогчиин хооронд чухам тийм ялгаа байна гэж би хэлж мэдэхгүй. Гагцхүү дуучнаар дамжин түмэнд хүрч байгаа “хөг” ямархан өнгийг сэтгэлд зурж байгааг “НЭГ” өнцгөөс хэлэх гэж байгаа хэрэг. Нөгөө үзүүрт чухам өнгө бий эсэх байвалямар өнгө байгааг ч хэлэх боломжгүй. Мэргэжлийн хөгжмийн зохиолчтой болоод 50 гаруй жил, дууг мэргэжлийн хэмжээнд дуулаад 100 жил болсон хэдий ч чухам дуу ямар байх тухай огт яригдаагүй гэж нэг талаар үзэж болно. Тэр бүү хэл дууны яруу найраг гэж огт байхгүй гэсэн үзэл утга зохиол судлаач нарын итгэл үнэмшилд байсаар л байна.
Үүнд хамгийн их нэрмээс болсон нь яруу найрагчдын дунд салхилсан гүйц үг байж. “За чи сайн яруу найрагч байна шүү, дууны шүлэг бичив дээ” гэсэн тэнэмэл суртал яруу найрагчдын дунд хэсүүчилж байдаг. Энэ бол шашинаар бол мухар сүсэг юм. Тэд дуу яаж бүтдгийг мэддэггүй учир, дууны тухай ярих дургүй байж ч болох юм. Эсвэл дуутай болж чадаагүй ч нэр төртэй болсон яруу найрагчид бусдыгаа өөртэйгөө адилхан байлгах гэсэн башир санаа агуулсныг ч үгүйсгэх аргагүй. Одоо энд байгаа шилдэг дуу хэнийх байна вэ. Д.Нацагдорж, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Б.Лхагвасүрэн гээд манай урдаа барьдаг найрагчид л байна.
Нэгэн зүйл:
Дууны уран бүтээлд орсон яруу найрагч илүү мэдрэмтгий болдог гэж би ухаарав. Дууны шүлэг бичсэн яруу найрагч хоёр янзын торхтэй байна. Нэг нь мэдрэмжийн хэмнэлт, нөгөө нь ухааны хэмнэлт. Энэ хоёрын аль нэг нь байхгүй бол зүгээр л үсгээр толгой холбохоос хэтрэхгүй. Мэдрэмжийн хэмнэлтэй гэдэгт Д.Нацагдорж, Б.Явуухулан, Ж.Бадраа, Л.Дагвадорж, З.Дорж, О.Дашбалбар Ц.Чимэддорж, Б.Доржпалам тэргүүтэй найрагчид орно. Ухааны хэмнэлтэй гэдэгт Д.Пүрэвдорж, Б.Лхагвасүрэн, Ш.Сүрэнжав, П.Бадарч, Д.Саманд, Г.Мэнд-Ооёо, Ү.Хүрэлбаатар тэргүүтэй найрагчид орно.
Нэгэн зүйл:
Анх дууны шүлгийн “сонгомол” яруу найргийг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг эхэлсэн. Эхлэх амархан байсан ч цаашаа гүнзгийрэх тусам улам хэцүү болж байв. Чухамхүү дууны шүлгийн яруу найраг гэж байхгүй. Яруу найраг бол “яруу найраг” гэж томъёолсон утга зохиол судлаачдын өмнө өвдөг сөхрөн дөхөв. Дууны шүлэгт олон нандин зүйл байгааг анзаарлаа. Үнэхээр сонин, гайхмаар дуунууд олон байна. Гэвч сонгомол, сонгодог гэж шууд хэлэхэд эргэлзээтэй. Биш гэх ч хэцүү юм. Арга ядахдаа яруу, шилмэл шүлэг гэж тодорхойллоо.
Гэхдээ сонгодог яруу найрагт ая хийж болно. Дуулж болно гэдэг нь ойлгомжтой хэрэг. Дууны шүлэгт үнэ цэнэ байна. Бүр их нандин үнэ цэнэ байна. Үнэ цэнэтэй зүйлийг энгийн зүйл гэж ойлгож хэрхэвч болохгүй юм. Сайн шүлэг аятай төрдөг гэдэгт би итгэхгүй. Харин сайн шүлэгт хөгжмийн зохиолчийг хөглөх увидаслаг шид бий. Сайн хөгжим муу шүлгийг өнгөлөн далдалдаг бол, сайн шүлэг муу хөгжмийг ч гэрэлтүүлдэг талтай. Тодруулбал сайн шүлэгт муу ая орохгүй гэсэн үг.
Нэгэн зүйл:
Яруу найраг бол тархины эрчим хүч юм. Гарч байгаа эрчим хүчийг хэн ч шууд өөртөе хэрэглэж болдоггүй. Заавал техникжсэн төхөөрөмжоөр хэрэглэдэг Тиим тохеорөмж үгүй бол эрчим хүч огт хэрэггүй. Яг үүнтэй адил яруу найргийг хэрэглэхийн тулд наад захын кабель утасны хэмжээний оюуны төхөөремжтэй болох хэрэгтэй. Энгийн зүйлд их ухаан нуугдаж байдаг гэдэг үг бий. Тийм энгийн атлаа их утгыг агуулсан найраг дууны шүлгэнд байж ч магад. Дууны шүлгийг дагнан судлаагүй болохоор түүнии ярууслиг дуурьслыг тэр бүр мэдрэхгүи байж болох юм. Зүгээр л анзаарахгүй өнгөрөөд байдаг олон сайхан зүйл орчлон дээр байдгийн нэг шиг.
Нэгэн зүйл:
Дууг ерөнхийд нь хөгжмийн зохиолч мэднэ гээд хаячихсан хэрэг. Үүнд утга зохиол судлаач, МЗЭ гээд хамаатай байгууллагууд огт анхаарахгүй явж иржээ Монголын хөгжмийн зохиолчдын яруу найргийг ойлгох чадварыг хүндлэхээс өөр аргагүй. Тэд шүлгийн мэдрэмжгүй байсан бол бид өноөдөр дууны яруу найргийн тухай ярих аргагүй. Хөгжмийн зохиолчид бол яруу найрагчид биш, тэр думдаа сайн яруу найргийг олж ирдэг шинжээч бүр ч биш. Гэсэн хэдий ч олон сайхан шүлэгтэй дуу хийсэн тэдэнд үнэн сэтгэлийн баяр хүргэх нь зохилтой.
Нэгэн зүйл:
Дууны яруу найргийн тухай яриа Дашдоржийн Нацагдоржоос л эхэлнэ. Тэгээд Бэгзийн Явуухулан, Дэндэвийн Пүрэвдорж, Шаравын Сүрэнжав, Пунцагийн Бадарч Бавуугийн Лхагвасүрэн, Зундуйн Дорж, Очирбатын Дашбалбар, Цэндийн Чимэддорж, Барнангийн Доржпалам, Даржаагийн Саманд. Гомбожавын Мэнд-Оосо, Чимэдравдангийн Мягмарсүрэн, Жүмпэрэлийн Саруулбуян, Дашзэвэгийн Банзрагч, Үржингийн Хүрэлбаатар, Шагдарсүрэнгийн Гүрбазар, Цоглоржийн Бавуудорж. Лханаагийн Мөнхтөр, Ядамдоржийн Бадамсүрэн, Нямбуугийн Баянмөнх гээд олон нэр гарна. Дуунд дуртай монгол түмнийг дуугаар нь тайтгаруулж, омогшуулж, хөглөж, бадрааж, магадгүй гуниглуулж, уйлуулж чадсан олон сайхан уран бүтээлчид бий. Тэдний дундаас цойлон ялгарах наирагчид бол Жамцын Бадраа, Лувсангийн Дагвадорж нар юм. Тэдний шүлгээр бүтсэн дуу үнэхээр "билиг танхай" хэллэгтэй. Бадраагийн дуунууд зевхөн Ж.Бадраагаас л гарах. зөвхөн аялгуут дуунд зохицсон мэт үнэн тагсаг ажгуу.
Монголчуудын дуулдаг дуу хэдэн мянгаар тоологдох боловч чухамхүү ая дан хийгээд шүлэг найргаар зохицолдон тунгалагшсан нь хэдэн мянгаар биш. Сүүлийн үеиин дуучид нийгмиин хөгжлөө дагаад, мэргэжлийн сургууль төгсөөд маш сайн дуулж байгаа. Хуучны бичлэг бүү хэл 2000 оны эхэн үед дуулж байсан арга барил өнөөдрийн дуулах чадвар тэнгэр газар шиг зөрөөтэй болсон байна. Энэ бол чөлөөт өрсөлдеөний сайн тал байх. Гэвч харамсалтай нь дууны сайн шүлгийг ойлгох чадвар дуучинд ч хөгжмийн зохиолчид ч алга болжээ. Магадгүй мэддэг ч гэлээ еер бусад шалтгаанаар нэг хэмийн загвартай дуу хийдэг байж болох юм. Авьяастай сайн найрагчийн сайн шүлэгт ая хийе гэхээс илүү, хэн мөнгөтэй. эрх мэдэлтэй байна түүний шүлгийг дуу болгох нь хөгжим, ая зохиогч нарт ашигтай гэдэг талыг барьж байгаа нь нууц биш.
Яруу найргаар дууг дүгнэх нь нэг л зүйл. Учир нь. дуучны чадварлаг. аялгуулаг хоолой. хөгжмийн зохиолчийн эгшиглэнт аязыг оролцуулахгүйгээр дууг дүгнэх нь өрөөсгөл юм Хүн төрелхтөнг дуугаар уярааж. хөглөж, алдар нэрээ үлдээж чадсан дэлхийн олон алдартай дуучдыг сонгодог яруу найрагтай дуу дуулсан учир тийм өндер амжилтад хүрсэн гэвэл худлаа юм. Дууны сонгомол буюу шилмэл яруу найрагтай дууг монгол дуучид дуулснаараа дэлхийн загвар болох тухай л асуудал юм. Өөрийн ур чадвар, билиг авьяасыг дэлхийн дахинд тунхаглан зарлах тухай асуудал.
XXI зуун даган гүйх биш сэтгэхийг шаардаж байгаа. Баруунд аль зуун жилийн өмнөөс хүчээ аваад одоо “нурам” болж байгаа урлагийг энэ цагг дуурайсныгаа “шинэчлэл" өөр хэв маяг мэтээр ойлгож байгаа нь гутмаар. Энэ бол хенгөхөн аргаар дуугаа ‘хит болгоод мөнге, нэр төр олох хэрэгсэл болгож баигаатай холбоотой. Дуучид нь хүний сэтгэлд хоногших сайхан бүтээлийн төлөө сэтгэл гаргахгүй байгаагаас өнөө цагийн дууны үг захын шаварчин бичих хэмжээний болжээ. Малчин залуу, саальчин бүсгүй тэднээс илүү “сэтгэлийн” шүлэг бичнэ гэдэгт би эргэлзэлэхгүй.