Кувэйтийн ерөнхий сайд Насер аль-Мухаммед аль-Сабахыг огцрохыг шаардаж буй жагсагчид өчигдөр тус улсын парламент буюу Үндэсний ассамблэйн ордонд дайран оржээ. Жагсагчид ерөнхий сайдыг хахууль авсан хэмээн буруутгаж, парламентын сонгуулийг хугацаанаас өмнө явуулахыг шаардаж байгаа юм. Парламентын ордонд дайран орогсод үндэсний сүлд дуугаа дуулж нэлээд хэдэн минут байсны дараа гадаа жагсаж буй хүмүүстэй нийлэхээр гарчээ. Сөрөг хүчнийхэн тэргүүтэй жагсагчдын тоог хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэдэн зуугаас хэдэн мянга хэмээн зөрүүтэй мэдээлж байна.
Өчигдөр эсэргүүцлийн жагсаалд оролцож байсан хүмүүсийн 20 гаруй нь парламентын ордон орохоосоо өмнө ордны орох гарах хаалгыг хориглон хаасан юм. Үүний дараахан цагдаагийнхан жагсагчдыг тараахыг оролдсон билээ. “Аль Жазийра” телевизийн мэдээлсэнээр, цагдаа нар резинэн сумтай буугаар бууджээ. Доод тал нь таван хүн шархадсан гэж тухайн газар байсан хүмүүс хэлсэн бөгөөд тэдэнд тэр даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн гэнэ.