
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн ОХУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө. Тэрбээр айлчлалын үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд генерал С.К.Шойгутай уулзсан. Мөн Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид
ОХУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн “Алмаз-Антей” концерн,
”Иркут” корпорацийн үйл ажиллагаатай танилцлаа.
Айчлалын үеэр Москвагийн
цэргийн дээд сургууль, академид суралцаж байгаа Монголын цэргийн албан
хаагчдын төлөөлөл, Москвад амьдарч байгаа ахмад дайчидтай уулзсан байна. Энэ айлчлалын үр дүнд Халхын голын ялалтын 75 жилийн ойг хоёр орон хамтран тэмдэглэхээр боллоо.
Сэтгэгдэл (1)