Хятадын Засгийн газар Тинь Ань Миний талбай дээр Мао даргын хөрөг зургийн өмнө өөрийгөө шатааж амиа хорлох гэж оролдсон иргэнийг шүүхээр зэхэж байна. Өнгөрсөн сард буюу 10-р сарын 12-нд дөчин хоёр настай Хубей мужийн Хуангуан тосгоны иргэн Ван хотын төвд өөрийгөө шатаасан ч ойр явж байсан эргүүлийн цагдаа нар ирж галыг нь унтраажээ. Энэ явдал сар орчмын өмнө болсон ч өчигдөр л олон нийтэд ил болсон байна. “BBC”-ийн Бээжин дэх сурвалжлагч Мартин Патинсийн хэлж байгаагаар Тинь Ань Миний талбай дээр бослого гаргасан хятад оюутнууд амиа алдсанаас хойшхи анхны “хэрэг” гэлээ. Сонирхолтой нь энэ “хэрэг”-ийг гэмт хэрэг гэж үзэх эсэхийг Хятадын Засгийн газар хэлэлцэж байгаа гэнэ. Амиа хорлохыг завдсан Ван одоогоор эмнэлэгт хэвтэж, эдгэрч байгаа аж.
Б.Баяр