Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесын биеийн байдлын талаар “BBC”
мэдээлжээ. Тэрбээр Кубад хорт хавдрын хагалгаанд амжилттай ороод энэ
долоо хоногийн эхээр эх орондоо ирсэн ч амьсгалахд зовиурлаж байгаа аж.
Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесын биеийн байдлын талаар “BBC” мэдээлжээ. Тэрбээр Кубад хорт хавдрын хагалгаанд амжилттай ороод энэ долоо хоногийн эхээр эх орондоо ирсэн ч амьсгалахд зовиурлаж байгаа аж. Ноён Уго Чавес одоо Каракас дахь цэргийн эмнэлэгт үргэжлүүлэн эмчлүүлж байна. “Хорт хавдрын хагалгааны дараа түүний амьсгалах чадвар муудаж, зовиурлаж байгаа хэдий ч эмчилгээ үргэлжилж байна” хэмээн албаны эмч мэдээлжээ.
Ерөнхийлөгч Уго Чавес Венесуэльд 14 жилийн турш энэ албанд зүтгэсэн юм. Өнгөрсөн 10 дугаар сард дахин зургаан жил суух Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч өвчний улмаас тангараг өргөж чадахгүй байна.
Тэрбээр 2011 оноос хойш дөрвөн удаа хорт хавдрын хагалгаанд оржээ.
Д.Идэр



















































