
МАХН-ын Бага чуулган ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу 2-р сарын 27-ны өдөр болохоор товлогджээ. Энэ бага чуулган нь 200 гаруй гишүүдтэй юм. Хурлаар МАХН нь МАН-тай нэгдэх, эвсэх эсэх тухай асуудал хамгийн гол сэдэв байх аж. Мөн ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаар хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээллээ. МАХН-ын ахмад гишүүнд МАН-ын удирдлагуудад нэгдэх уриалга хүргүүлээд байгаа ч энэ нь МАХН-ын удирдлагуудын байр суурь биш гэж мэдэгдэж байгаа. Хэрэв хоёр нам Ерөнхийлөгийн сонгуульд хамтарч оролцоно гэвэл нэгдэх биш, харин эвсэх боломжтой гэж тус намын удирдлагууд үзэж байгаа аж.
Т.Гэрэл