
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр хэд хэдэн чухал асуудал хэлэлцэх бөгөөд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох вэ гэдэг асуудлыг нухацтай ярихаар болжээ. Тухайлбал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг олон нийтийн санал асуулгаар тодруулахдаа ямар шат дарааллаар, ямар аргаар явуулах вэ гэдгийг шийдэх аж. Мөн улс төрийн хүрээнд анхаарал татаад байгаа Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-тай хамтарч оролцох уу, цаашид нэгдэх бодлого баримтлах уу зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл (3)