Чингэлтэй дүүргийн 6, 13 дугаар хорооны хүүхдүүд дүүргийнхээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын удирдлагуудыг уулзалт хэлэлцүүлэгт урьсан байна.Уг уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр “Пума” зочид буудлын хурлын танхимд болох гэж байна.
Хүүхдүүд өөрт хамааралтай асуудлаар үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо хүргэх чадвартай төдийгүй боломжтой гэдгээ энэ уулзалтаар харуулах гэнэ. Энэ үеэр тус хороодын хүүхдүүд “Оролцооны бүлэг” байгуулж 2013 онд хороо, дүүрэгтэйгээ хамтран хийх ажлын төлөвлөгөөгөө гаргаад дүүргийн удирдлагад танилцуулах ажээ.
24tsag.mn



















































