ОХУ-д суугаа манай улсын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайханыг Польш улсад саатуулсан талаарх мэдээлэл багагүй дуулиан болоод байгаа. Түүнийг "Тамхины наймаанд хамаагүй” гэж буй ГХЯ-ны Консулын газрынхан өнөөдөрийн хувтьд мөн л “Шинэ мэдээлэл ирээгүй" гэсэн юм. Варшавт суугаа ЭСЯ-ныхантай холбогдсон боловч мэдээлэл өгөхийг хүссэнгүй, утсаа тасалж байлаа. "ГХЯ-ны Консулын газрынхан болон Польшид суугаа ЭСЯ-ныхан түүнийг ямар хэрэгт холбогдсоныг мэдэж байгаа. Гэвч энэ асууддыг нууцалж байна" гэж учир мэдэх хүн өгүүлсэн юм.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар А.Батсайханыг хил дээр саатуулаагүй, тус улсад нэвтэрснийх нь дараа баривчилсан гэнэ. Саатуулсан үндэслэл нь тус улсад суугаа Монголын ЭСЯ-нд ажиллаж байхдаа 2003-2007 онд гэмт хэрэгт холбогдсон гэж буруутгаж буй юм байна. Тэрбээр Польшид хэрэг түр хамаарагчийн алба хашиж байсан аж. А.Батсайхантай хамт ажиллаж байсан хүмүүс түүнийг "Архинаас үүдэлтэй гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй" гэж байв.
Тэрбээр 1990-ээд оны эхэн үеэс төрийн чухал албанд ажиллаж байсан аж. Бидэнд байгаа мэдээллээр А.Батсайхан ажлын гараагаа "Их тэнгэр" цогцолборт зөөгчөөс эхэлжээ. Тэндээсээ Төрийн ёслолын албанд орж, улмаар ОХУ-д дипломат албаны сургууль төгссөн юм байна. Буцаж ирээд ГХЯ-ны Ёслолын хэлтэст ажилтан, даргаар ажиллах болжээ. Тэндээсээ дэвшиж Төрийн ёслолын албаны дарга болсон гэнэ.