
Харин бүртгүүлсэн сурагчид стандартын бус зураг их оруулж байгаа мөн хувийн мэдээллээ оруулахдаа үг үсгийн алдаа их гаргаж байгаа талаар яамны мэргэжилтнүүд хэлж байна. Сурагчдын оруулсан мэдээлэл батламж хуудас болон бусад материалд тавигдах учраас алдаатай мэдээлэл оруулж болохгүй бөгөөд суралцаж байгаа сургууль, овог нэр, регистрийн дугаар, хаяг, утасны дугаараа зөв бөглөөгүйгээс ихээхэн чирэгдэл гардаг хэмээн мэргэжилтнүүд анхааруулж байгаа аж. Бүртгүүлэгчид бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө шалгалт өгөх хичээлээ нэмэх боломжтой ч солих, хасуулах боломж байдаггүй байна. Мөн шалгалтын бүртгэлээ цуцлахад бүртгэлийн хураамжийн 50 хувийг суутгадаг. Тиймээс ямар хичээлээр шалгалт өгөх шийдээ баттай гаргасныхаа дараа л бүртгэлд хамрагдах хэрэгтэй аж.
Нэг шалгалт 4800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг бөгөөд хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудас авах юм байна.
Т.Хулан