
Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын чуулган "Coal Mongolia 2013" өнөөдөр өндөрлөнө. "SS convention center"-д өчигдөр эхэлсэн уг чуулганд 10 гаруй орны 700 орчим төлөөлөгчитд оролцож байна. Өчигдөр Уул уурхайн сайд Д.Ганхуяг дэд бүтцийн асуудлыг онцолсон илтгэл тавьсан бол Эрчим хүчний яамны дэд сайд өнөөдөр Монголын шинэ эрчим хүчний үүсвэрийг бий болгох асуудлыг онцолж байна. Чуулганы үеэр гадаадын болон Монголын нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг компанид танилцуулга, үзэсгэлэнгээ гаргасан юм.
“Coal Mongolia-2013” чуулга уулзалт Монгол улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний салбарт төрөөс баримтлах бодлогыг танилцуулах, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.