зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бүтээлч санал ирүүлсэн иргэдийг Ерөнхий сайд өглөөний цайнд урив

2013-2-22
0
ЖИРГЭХ

“11 11 төв”-д бүтээлч санал ирүүлсэн иргэдийг Ерөнхий сайд өглөөний цайнд урив
Олон нийтийн оролцоог дэмждэг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Засгийн газрын “11 11 төв”-өөр дамжуулан Ерөнхий сайдад саналаа уламжилсан иргэдийн төлөөллийг баасан гарагийн өглөөхүлээн авч уулзан санаа бодлыг сонслоо. Дарга ярьж иргэд сонсдог байсан бол одоо иргэд ярьж, дарга сонсч байгаад баяртай байна гэж Сэлэнгэ аймгаас ирсэн О.Цэрэннадмид гуай хэслнээр уулзалт эхэллээ.
 
хойд солонгосоо

Сүүлийн гурван жилд хүчээ авсан орон сууцны үнийн хөөрөгдлийг сааруулахад нэмэрлэх саналаа “11 11 төв”-д илгээж байсан иргэн Х.Хишигбат материалын үнэ ихээр нэмэгдсэн нь орон сууцны үнэ өсөх үндсэн шалтгаан болж байна гэлээ. Цементийн үнэ гэхэд жилд 30 гаруй хувиар өсч байгаа нь зах зээлийн жам ёсных бус, энэ салбарт бизнес эрхлэгчдийн үгсэн хуйвалдалтын үр дагавар гэж тэр үзэж байна. Иймд Засгийн газраас нийслэлд хоёр цэгт цемент борлуулах төв байгуулан хямд үнээр арилжаалан ченжүүдийн зохиомол үнийг буулгах, үүний зэрэгцээ нийлүүлэгчидтэй тохиролцож хатуу үнэ, хатуу хуваариар бүтээгдэхүүнээ нийлүүлдэг зохицуулалт хийх хэрэгтэй байна гэлээ. Шинэчлэлийн Засгийн газар зөв зохион байгуулалт хийж нүүрсний үнийг хоёр дахин бууруулсан жишгээрээ энэ асуудлыг ч шийдэх боломжтой гэж тэрбээр үзэж байна.

Нягтлан бодогч мэргэжилтэй иргэн Ө.Даланжаргал Засгийн газраас гаргасан Чингис бондын хөрөнгийг үр ашигтай зарцуулах асуудлаар саналаа хэлсэн юм. Тэрбээр бондын хөрөнгөөс иргэддээ зээл олгож, эргэлтэд оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан 150 мянган ажлын байр шинээр бий болгох зорилттой холбогдуулан иргэн О.Цэрэннадмид нэн даруй хэрэгжүүлэх боломжтой санал хэллээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгонд амьдардаг тэрбээр орон нутгийнхаа ажилгүй, орлогогүй залуусыг мэргэжлийн сургалтад хамруулан өндөр цалинтай ажилд оруулж байгаа аж. Энэ ажлын хүрээг төрийн бодлогоор өргөжүүлж, гадаадын мэргэжилтнүүдийг орлохуйц өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдийг дөрвөн жилийн хугацаанд тэтгэлэг цалинтайгаар бэлтгэн гаргах боломжийг тэрбээр танилцууллаа. Энэ ажилд төрөөс ямар нэгэн төсөв санхүүжилт шаардагдахгүй, зөвхөн зохих зөвшөөрөл, зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэйг тэрбээр тодотголоо.

Насаараа багшилсан спортын мастер И.Дэлгэрсуурь нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхийн чухлыг онцолж, энэ нь эрүүл мэндийн салбарт өндөр ачаалал үүсгэдэг бэрхшээлтэй асуудлыг анхан шатанд нь шийдэх томоохон түлхэц болохыг хэллээ. Нийтийн биеийн тамир хөгжүүлэхэд зориулсан төсөв хөрөнгө Засаг дарга нарт байдаггүй учир энэ ажил орхигдсон. Иймд эхний ээлжинд хороо бүрт биеийн тамирын арга зүйч ажиллуулж, тэднээр дамжуулан өдөр тутам дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх орчинг иргэдэд хамгийн ойр дөт байдлаар бүрдүүлж өгөх хэрэгтэйг санал болголоо. Утаагүй түлш үйлдвэрлэлийн салбарт олон жилийн хөдөлмөрөө зориулж буй иргэн Ж.Чулуунбат цөөхөн хэдэн жижиг үйлдвэр утааны асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулж чадахгүй байгаа тул дэвшилтэт технологийн жижиг үйлдвэр маш олныг гаднаас оруулах шаардлагатай байна гэлээ.

хойд солонгосоо 2

Загвар зохион бүтээгч С.Ариунаа Монголын брэндийг дэлхийд гаргахаар Ariuna Suri компанийнхаа ажлыгтанилцуулж, дэмжлэг хүслээ. Германд суралцаж, нэр хүндтэй брэнд үйлдвэрлэгч компанид олон жил ажиллаад ирсэн залуу загвар зохион бүтээгч тэрбээр салбартаа үнэлэгдэж, ирэх сарын дундуур Японы Токио хотноо болох Mersedes Benz Fashion week загварын шоунд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Энэ нь дэлхий даяар түгсэн томоохон брэнд бүтээгдэхүүнүүдийг л оролцуулдаг, үүний зэрэгцээ урлаг соёлын одод, бизнес эрхлэгчид, сүлжээ дэлгүүрийн эзэд, хэвлэл мэдээллийнхнийг нэг дор цуглуулдаг олон улсын том арга хэмжээний нэг аж. Монгол Улсын хувьд ийм өндөр зэрэглэлийн арга хэмжээнд оролцож байгаа анхны тохиолдол бөгөөд үндэснийхээ брэнд бүтээгдэхүүнийг дэлхий даяар сурталчлах өргөн боломж нээгдэж байгааг тэрбээр тодотгож байв.  

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэл гэдэг сэтгэл гаргаж хийх ажил юм. Томоор хэлбэл улс орныхоо, багаар бодвол өөрийнхөө өмнө тулгарч буй асуудлыг богино хугацаанд үр дүнтэй шийдэж болох арга замын талаар сэтгэл гарган ярьж танилцуулж байгаа та бүхэнд баярлалаа. Бид иргэдийхээ тооцоо судалгаатай, бүтээлч санал санаачилгыг ямагт дэмжин ажиллах болно” гээд зарим асуудлыг судлан үзэж танилцуулах холбогдох хүмүүст даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • (182.160.42.125)
    ЭНЭ ТЭНЭГ БАТБАЯР ҮХСНЭЭ ХИЙГЭЭД БАЙГААН БЭ, ЭНЭ ДУРАКЫГ ЗАЙЛУУЛААЧЭ
    2013 оны 02 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    8 цаг 19 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    8 цаг 30 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    9 цаг 8 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    9 цаг 20 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    9 цаг 35 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    9 цаг 43 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    10 цаг 11 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК