
“ХАМБА фильм” студи “Улаан дөрвөлжин” нэртэй уран сайхны кино бүтээж
ирэх сарын 1-нд олны хүртээл болгох гэнэ. Энэхүү дэлгэцийн бүтээлд “Z
frame”, “Nesco film sound” студи хамтран ажиллаж, “Орхидос”-1, 2 болон
“Тэнгэрийн андгай” киноны найруулагч Б.Ганболд найруулсан байна.

“ХАМБА фильм” студи “Улаан дөрвөлжин” нэртэй уран сайхны кино бүтээж ирэх сарын 1-нд олны хүртээл болгох гэнэ. Энэхүү дэлгэцийн бүтээлд “Z frame”, “Nesco film sound” студи хамтран ажиллаж, “Орхидос”-1, 2 болон “Тэнгэрийн андгай” киноны найруулагч Б.Ганболд найруулсан байна. Киноны зохиолыг Д.Золзаяа, Л.Таванбаяр, ерөнхий зураглаачаар Б.Отгонзориг, Хөгжмийн зохиолчоор Т.Сэр-Од ажиллажээ. Гол дүрд Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар болон жүжигчин Н.Ялалт, А.Баттүшиг, Э.Батхүү, Б.Анхбаяр, Ө.Мөнгөнтулга, Д.Ганцэцэг тоглож, нийт 90 гаруй уран бүтээлч ажилласан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)