БНХАУ-ын Засгийн газар дэлхийн хамгийн том худалдааны бүс нутаг
статусаа албан ёсоор үгүйсгэсэн талаар “Chinamedia” мэдээлжээ. Тус улс
өнгөрсөн жил худалдааны хэмжээгээрээ АНУ-ыг давснаар энэхүү статусыг
авсан юм.
БНХАУ-ын Засгийн газар дэлхийн хамгийн том худалдааны бүс нутаг статусаа албан ёсоор үгүйсгэсэн талаар “Chinamedia” мэдээлжээ. Тус улс өнгөрсөн жил худалдааны хэмжээгээрээ АНУ-ыг давснаар энэхүү статусыг авсан юм. Харин Хятадын Худалдааны сайд өчигдөр энэхүү үзүүлэлтийг няцаасан мэдээлэл өгчээ. Тэрбээр манай улс Дэлхийн худалдааны байгууллагын стандартын дагуу үнэлэхэд өнгөрсөн жил 15.6 тэрбум ам.долларын алдагдалтай худалдаа хийсэн хэмээн мэдэгджээ. Энэ нь нийт худалдааны зөвхөн 0.3 хувьтай тэнцэнэ хэмээн мэдээлсэн байна.
Гэвч барууны хэвлэлүүдэд бичсэнээр хоёр орны худалдааны бүх үзүүлэлт Хятад АНУ-ыг давсныг харуулсэн гэжээ. Өнгөрсөн жил Хятадын нийт импорт, экспортын хэмжээ 44 триллион ам.долларт хүрсэн хэмээн олон улс үзэж байгаа аж.
Д.Идэр



















































