АНУ-ын санхүүгийн төв Уолл Стрийт жагсаал цуглааны хөлд дарагдаад хоёр сар гаруй болж байна. Улс орны нийгмийн болон санхүүгийн бодлогын алдаа дутагдал, эдийн засгийн тэнцвэртэй бус байдал, ажилгүйдэл, авлигыг эсэргүүцэхэд чиглэсэн энэ хөдөлгөөнтэй ижил зорилготой “Торонтог эзэл" хөдөлгөөн Канадын Торонто хотноо өрнөж буй аж. Сонирхолтой нь хөдөлгөөнд оролцогчид монгол гэр ашиглаж байгаа гэнэ. Тэд өнгөрсөн аравдугаар сарын дундаас хойш хотын Гэгээн Жеймсийн хүрээлэнд байрлаж байгаа бөгөөд энэ сарын эхээр гурван монгол гэр барьжээ. Таваас найман хана бүхий эл гурван гэрт номын сан, эмнэлгийн тусламж үзүүлэх хэсэг байрлуулсан байна. Гэрүүдийг Канадын үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд жагсагчдад өвлийн бэлтгэлээ базаахад нь туслах зорилгоор хандивласан гэнэ. Нийтдээ 20 мянган долларын үнэтэй эдгээр гэр жагсагчдын хувьд өвлийг дааралгүй давахад туслах ч тэднээс чухам хэн нь байрлах вэ гэдэг асуудал тулгараад байгаа аж. Үүний сацуу байгууллагууд монгол гэрийн ашигтай, давуу талыг сурталчилсан зурагт хуудас, танилцуулга байрлуулсаны сацуу 75 мянган долларын үнэтэй гэрийг ч санал болгож байгаа гэнэ.