
Монгол кино нэгтгэлийн дарга Ж.Солонго Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр дөрвөн хүнийг шагнасан нь хуурамч болох тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээд байгаа билээ. Эдгээр мэдээлэлд төрийн тамга тэмдгийг дуурайлган үйлдсэн, гарын үсэг, бичиглэл зэрэг нь хуурамч байсан гэж үзэж байгаа юм байна. Тиймээс тухайн этгээдийн хийсэн үйлдлийг зохих журмын дагуу шалгаж, холбогдох мэдээллийг хүргүүлж байхыг хүссэн албан тоотыг Нийслэлийн цагдаагийн газарт Ё.Отгонбаяр гишүүн хүргүүлсэн нь энэ аж.
Ё.Отгонбаярын үед СТА цол тэмдгийн үнэмлэх нь улаан хавтастай байснаас гадна сайдын гарын үсэг нь хуурамч, тамга нь тогтоосон журмын дагуу дарагдаагүй гэх зэрэг найман төрлийн зөрчил уг үнэмлэхэд байгаа гэдгийг холбогдох яамны ажилтнууд хуулийн байгууллагад мэдүүлсэн юм байна. Цагдаагийн байгууллага СТА цол хуурамч эсэхийг шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл (1)