Энэтхэгийн их хөлгөн судар “Ганжуур”, “Данжуур”-ыг “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийн тэргүүн Г.Буяндэлгэр тэргүүтэй 40 гаруй хүн түвд үсгээс кирилл үсэг рүү хөрвүүлэх ажлыг эхлүүлжээ. Тэд Ганжуурын 108, Данжуурын 225 ботийг таван жил гаруйн дараа хөрвүүлж дуусгана хэмээн төлөвлөсөн байна. Ингэснээр Бурханы сургаалийг энгийн иргэд ч уншиж, цээжлэх боломжтой болох гэнэ.
   “Ганжуур”, “Данжуур” нь Будда буюу Сиддхартагийн гэгээрлийн сургааль, түүний тайлбар болон шашны бусад ном зохиолын эмхтгэл юм.