
ДБЭТ-ын тайзнаа өнөөдөр 17.00 цагт алдарт А.Хачатуряны “Спартак” балетыг тоглоно.

ДБЭТ-ын тайзнаа өнөөдөр 17.00 цагт алдарт А.Хачатуряны “Спартак” балетыг тоглоно. А.Хачатурян хоёр бүлэг, есөн үзэгдэлт “Спартак” балетын симфони оркесторыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү удирдан тоглуулж, гол дүр Спартак гладиатор бослогын удирдагчид балетын гоцлооч О.Ганцоож, Красс -Ромын эзэнт гүрний цэргийн жанжинд А.Өлзий-Орших, Фригия буюу Спартакийн сүйт бүсгүй Гавьяат жүжигчин Г.Цолмон, татвар эм Эгинад Ч.Ганчимэг, Гладиаторуудад М.Од, О.Ганцоож, алиа жүжигчдэд М.Намсрай, Т.Хан-Очир, Ч.Гансүх, Б.Пүрэв-Очир, малчид, сээхэлзүүр хүүхнүүд, ордныхонд М.Мөнхтуяа, Б.Баасансүрэн, О.Анужин, Х.Чойжилсүрэн, Баяраа, Ц.Мөнхдэлгэр, Ц.Төмөрсүх болон ДБЭТ-ын балетын жүжигчид, БЦДБЭЧ-ын бүжигчид тоглоно.
“Спартак” балетыг анх манай театрын тайзнаа 1984 оны тавдугаар сарын
5-нд тавьсан бөгөөд олны мэдэхээр Ромын эсрэг боолын бослогын удирдагч
Спартакийн тухай өгүүлдэг юм. Хэдийгээр эмгэнэлтэй төгсгөлтэй ч балетын
үйл явц түүхэн эрх чөлөөний үйл явцыг харуулдаг гэдгээрээ өнөөдрийг
хүртэл сонгодог урлагийн шүтэн бишрэгчдийг өөртөө соронзон мэт татсаар
ирсэн хүчирхэг балет юм.
Д.Ундрах /24tsag.mn/