Монголын волейболын холбооны үйл ажиллагааг шинэ төвшинд гаргах үндсэн зорилгоор тус холбооноос форум зохион байгуулахаар болжээ. Энэхүү форумыг энэ сарын 19 буюу ирэх Бямба гаригт Монголын үндэсний олимпийн хорооны хурлын танхимд 10.00 цагаас зохион байгуулна. Форумд Монголын волейболын ирээдүйн хөгжил, цаашдын стратеги, МВХ-ны менежментийн бодлого, маркетингийн үйл ажиллагааны талаарх илтгэл хэлэлцүүлж, тамирчин, дасгалжуулагч, клубын удирдлага, удирдах зөвлөлийн гишүүд, сонирхогч дэмжигчид, ивээн тэтгэгч, хэвлэл мэдээлэл гээд бүх талын оролцоог жигд хангасан нээлттэй хэлэлцүүлэг болгох юм байна.
Б.Хуяг