Английн хөлбөмбөгийн холбоонд арьс өнгөөр ялгаварласан гэх гомдол ирсэн байна. Энэ гомдлыг “Манчестер Юнайтэд” багийн тоглогч Патрис Евра гаргасан байна. Түүний хэлснээр 10 дугаар сарын 15-нд “Ливерпүүл” багтай тоглосон тоглолтын үеэр тус клубын довтлогч Луис Суарез өөрийг нь дор хаяж арван удаа арьс өнгөөр ялгаварлаж, доромжилсон үг хэлсэн хэмээжээ. Гомдлыг хүлээн авсан Английн хөлбөмбөгийн холбоо Луис Суарезийг буруутай гэж үзэж байгаа бөгөөд Евра нотлох баримтаар баталгаажуулсан гэж мэдэгджээ. Харин үүнийг Суарез болон “Ливерпүүл”-ийнхэн эрс эсэргүүцэж байгаагаа өөрийн веб хуудсан дээрээ бичжээ. Энэ асуудлыг одоо олон улсын тоглолтонд оролцож байгаа Суарезийг ирэхээр шийднэ гэжээ.
Б.Хуяг