Роберт Фрийдландын эзэмшилд байдаг «Сунвин Энержи» компани манай улсад газрын тосны өрөмдлөг хийж эхэлсэн талаарх мэдээлэл хэвлэлээр гарч байсан. Тэгвэл энэ компани Дундговь аймгийн Баянжаргалан суман дахь Нялгын сав газарт хоёр дахь өрөмдлөгөө хийж дуусгасан байна. Энэхүү цооногт өрөмдлөг хийж дуусгасан нь ирэх жилийн эхээр тус газар шинжилгээ хийж болох боломжтой гэсэн үг юм. Хэрвээ тус газарт шинжилгээ хийвэл 2012 ондоо багтаж олборлолт хийх боломжийг «Сунвин Энержи»-гийнхэнд олгох юм байна. Нялгын сав газар нь манай орны газрын тосны асар их нөөцтэй талбайд тооцогддог. «Айвенхоу Энержи»-гийн охин компани болох «Сунвин Энержи» цаашид манай улсад газрын тосны олборлолтоор тогтмол үйл ажиллагаагаа явуулах болно гэж хэлж байгаа юм. Тус компани манай улсаас гадна Хятадын газрын тосны тун их нөөцтэй бүст мөн өрөмдлөг хийж эхэлсэн байна.