Монголын худалдааны салбарынхан 30 жилийн дараа дөрөвдэх зөвлөгөөнөө зохион байгуулж байна. Худалдааны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан тус салбарын 800 гаруй хүн зөвлөлдөж байгаа юм. 20-иод жилийн өмнө манай улс гадны 20 улстай 200 сая ам.долларын худалдаа хийдэг байсан бол өдгөө 140 гаруй улстай 10-аад тэрбум долларын худалдаа явуулж байна. Энэ нь өнгөрсөн хугацаанд харилцагч улсын тоо долоо дахин, худалдаа эргэлт 50 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.
   Худалдааны салбарынхан зөвлөлдөх үеэр ерөнхий сайд С.Батболд баяр хүргэж, үг хэлэхдээ худалдааны талаарх Засгийн газрын зарим ажлыг тайлагнав. Засгийн газар худалдааны зөв оновчтой бодлого хэрэгжүүлэх, экспортыг төрөлжүүлэх, экспортод нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний хувь хэмжээг нэмэгдүүлэх, худалдаан дахь тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах, хурдтай, оновчтой шийдвэр гаргахыг үүрэг болгон ажиллаж иржээ. Мөн худалдааны салбарын хууль, эрх зүйн орчинг улам сайжруулах ажлын хүрээнд “Худалдааны тухай хууль”, “Гадаад худалдаанд төрөөс бармтлах бодлого”, “Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр” зэрэг баримт бичгийг боловсруулан гаргахаар ажиллаж байгаа, үүнд жижиг, дунд худалдаа үйлчилгээний салбарыг ч орхигдуулаагүй гэдгээ ерөнхий сайд өчлөө.