Өнөөдөр олон улсын оюутны эрхийн өдөр. 1941 оны арваннэгдүгээр сарын 17-нд Оплата Прага хотноо Чех улсын оюутан дэлхийн II дайныг эсэргүүцэж мянга мянган оюутнуудын эрхийн төлөө өөрийн биеийг шатаасан түүхтэй. Үүнээс хойш энэ өдрийг ийнхүү нэрлэх болжээ. Өнөөдөр Монгол Улсад 162 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 150326 оюутан суралцаж байна. Монголын их дээд сургуулийн оюутнууд ч мөн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. МУИС-ийн оюутнууд цусаа цусны төвд хандивлаж байна. Тэд "Бид төрөөс сургалтын төлбөрийг даалгаж, автобусаар үнэгүй явж мөн тун удахгүй сар бүр 70 мянгын тэтгэлэг авах гэж байна. Иймд байнга авдаг биш бас өгдөг гэдгээ харуулж цусаа өгнө" гэв.
Т.Хулан